8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ким Жон Намыг хөнөөсөн этгээдүүдийг баривчилж, Жи таймын "толгойлогч" гэгдэх Ж.Марат хил дээр саатуулагдсан өдөр

2017-02-16 19:09:00

Ойрын өдрүүдэд цаг агаар ч хуйсгануур хүйтний эрч чанга, цасан шуурга, хүчтэй салхилсан өдрүүд үргэлжсээр... Олны анхаарлын төвд байсан пирамид тогтолцооны буюу сүлжээний бизнес гэх луйврын шинжтэй эдийн засгийн гэмт хэргийг цэгцлэхээр дээр дооргүй бужигнаж эхлэв бололтой. Намрын чуулган өндөрлөж байнгын хороод өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэсэн цэгнэсэн өдрүүд үргэлжилж байна. Ингээд  “Монгол нэг өдөр тойм булангаа хүргэж байна. Тоймоо хүлээн авна уу.

Д.Чимиддамба: Хятадад сүлжээний бизнес эрхэлбэл цаазын ялтай

Шууд худалдааны нийгэмлэгийн дэд тэргүүн, судлаач Д.Чимиддамбатай уулзаж ярилцлаа. 

-Ойрын өдрүүдэд сүлжээний бизнес хэмээх луйврын талаар их ярих боллоо. Тухайлбал. Житайм гэх компани сүлжээний луйвар хийж байгаа нь үнэн үү?

-Казахстаны Засгийн газар хүртэл Жи тайм компанитай хамааралгүй гэдгээ хэлчихлээ. Тус улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Санхүүгийн зохицуулах хороо хүртэл манайд хамаагүй пирамид тогтолцоогоор явж байгаа бизнес гэдгийг хэлсэн. Аж ахуйн нэгж байгууллагуудад  МҮХАҮТ нь гадаад дотоодод ганц урдаа барьдаг байгууллага нь.Гэтэл танхим маань ямар ч судалгаагүйгээр Жи таймыг platinum гишүүнээрээ элсүүлчихлээ. Монголд энэ компани луйвар хийдэг болох тогтоогдлоо. Лацдаад хаагдлаа.

хаагдлаа

Жи-Тайм сүлжээний захирал Ж.Маратыг саатууллаа

Жи таймын Ж.Марат гэгч ОХУ-ын иргэн сүлжээний хууль бус луйвар хийж олон хүн хохироож байна гэсэн мэдээлэл газар авсан.

Тэрбээр Казахстан улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, НҮБ-ын нэр барьж 11 мянган гаруй иргэний 2.3 саяас дээш төгрөгөөр элсүүлэх замаар мөнгө угааж байсан билээ.Ж.Маратыг хилээр гарахаас өмнө саатуулсан бол эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч тэрээр тухай өдөр монгол улсын хилээр гарч чадсан байна.

Хэчнээн хүн хэдэн тэрбум төгрөгөөр хохирсныг илрүүлэхээр  мөрдөн байцаалтын ажилллагаа явагдаж байна.

Ким Жон Намыг алахаар 5 жилийн турш оролдож байсан

Өмнөд Солонгос болон Малайзийн телевизийн сувгууд Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амийг хөнөөсөн байж болзошгүй эмэгтэйн хяналтын камерт бичигдсэн дүрсийг үзүүлж байна. Мөрөө шүргэсэн бараан өнгийн үстэй "ЛОЛ" гэсэн бичигтэй цагаан цамц өмссөн эмэгтэйг Кимийг хөнөөсөн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. 

Тус эмэгтэйг баривчилсан ч хэргийн үйлдсэн эзэн мөн биш гэдгийг тодорхойлоогүй байна.Хэргийн газраас таксигаар зугтаад баригдсан тэр эмэгтэй Вьетнамын иргэний бичиг баримттай, 28 настай Доан Тхи Хуон гэгч байжээ.Албаныхан баривчлагдсан эмэгтэйг өөр нэг хүний хамт хүйтэн дайны үеийн аллагын аргаар буюу хордуулсан зүүгээр хатгах, химийн хортой бодис нүүрэнд нь шүрших аргаар Ким Жон Намыг алсан гэж үзэж байна.

Малайзийн цагдаагийн ахлагч Фадзил Ахмат “талийгаач буудлын хүлээн авагчид очиж, хэн нэгэн араас нүүрийг нь самардаад ямар нэг шингэн түүн рүү цацсан гэж хэлсэн байна” хэмээн хэвлэлд ярьжээ. Үүний дараа Ким Жон Намыг эмнэлэг рүү авч явах замд амиа алдсан байна.

Өмнөд Солонгосын албаныхан алагдсан хүнийг Ким Жон Нам мөн болохыг албан ёсоор өчигдөр зарлажээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Хван Кё Ан энэ тухай “Ким Жон Намын аллага Хойд Солонгосын дэглэмийн ямар хүнлэг бус, бурангуй болохыг харуулж байна” гэж аюулгүйн зөвлөлийн хурал дээр хэлсэн байна.

Мөн өчигдөр Хойд Солонгосын албаны хүмүүс талийгаачийн цогцсыг хадгалж байгаа эмнэлэгт очиж, цогцост задлан шинжилгээ хийлгүйгээр Хойд Солонгосын талд хүлээлгэж өгөхийг шаарджээ. Гэвч Малайзийн тал хүсэлтийг хүлээж авалгүй, өөрсдийн хууль дүрмийн дагуу арга хэмжээ авна гэсэн хариулт өгсөн байна.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр Хойд Солонгос Ким Жон Намыг сүүлийн таван жилийн турш алахаар оролдож байсан гэнэ. 2012 онд ийм оролдлого гарсны дараа Ким Жон Нам дүүдээ захидал бичиж, өөрийн болон гэр бүлийнхээ хүмүүсийг өршөөхийг гуйж байжээ.

Захианд “Миний гэр бүл болон надад оноосон шийтгэлээ цуцлахыг гуйж байна. Бид хаашаа ч зугтаж чадахгүй, хаана ч нуугдах боломжгүй, шийтгэлээс зугтах ганц арга бол амиа хорлох гэдгийг мэдэж байгаа” гэж өгүүлсэн байсан гэнэ.

Ким Жон Ун өөрийн дэглэмийг урт хугацаанд оршин тогтнуулахын тулд өрсөлдөгчдөө нэг нэгээр устгаж байгаагийн илрэл нь энэхүү аллага гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба үзэж байгаа юм. Ким Жон Нам нь удаан хугацаанд Макаод голлон амьдарч байсан ба түүнийг Хятадын эрх баригчид Хойд Солонгосын дараагийн удирдагчид нөөцлөн хамгаалалтандаа авсан байсан гэдэг.

Мансуурч биш манлайлж алхах ёстой залуус “Цагаан тахал”-д донстоор л...

“Татаад үз, гоё. Сайхан мэдрэмж төрүүлдэг” энэ өгүүлбэр та хэзээ нэгэн цаг хэн нэгнээс сонсоно. Магадгүй таны найз нөхөд, ах эгч, дүү нар ч байж болно. Хүүхэд байхад хар тамхи гэдэг зөвхөн барууны кинонд гардаг байлаа. Тэгвэл цаг үед хоцорч, Монгол Улсад хар тамхи гэх энэхүү “цагаан тахал” аюулын “харанга” дэлдэж байна. Үндсэндээ 2000 оны дунд үеэс хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын тоо эрс өсчээ. Энэ үед хар тамхитай холбоотой хэрэгт холбогдогчид зарж, худалдаалах зорилготойгоор биедээ авч явдаг байж. 2010 он гарсаар сүүлийн 10-аад жилийн дотор бүр их нэмэгджээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 18-35 насны залуучууд дийлэнх хувийг  эзэлж байна. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар хэрэгт холбогдсон 35-аас дээш насны холбогдогч 3.6 дахин өсчээ. Үүнээс үзэхэд манайд хар тамхины хэрэглээ газар авч, хэрэглэгчдийн нас улам бүр залуужиж байгаа нь эмгэнэл юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний “The Colors” амьд хөгжмийн хамтлагийн гишүүн, Баянзүрх дүүрэгт байрлах “Рояль Кэстл” орон сууцны хорооллын 12 давхраас унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн өдөр хэргийн газар талийгаачаас гадна 11 хүн байсан ба тэд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан мэдэгсэн. Түүгээрч зогсохгүй улс төр, урлаг соёлын эрхмүүд хар тамхинаас бол ял сонсож "аавын хаалга" татаж удаа бий.

бий

Ш.Раднаасэд: 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй, тэдэнд тийм эрх бий

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2017.02.16/ хэвлэлийн хурал зохион байгуулж, 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 27 удаа хуралдаж, бие даасан 8 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72 хууль, Улсын Их Хурлын 13 тогтоолыг хэлэлцэн, батлуулжээ. Энэ хүрээнд Байнгын хорооноос 49 санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэж, хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явцад 670 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг гаргасан байна. 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор 12 Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нийтдээ 66 удаа хуралджээ. Мөн иргэд, байгууллагуудаас тус Байнгын хороонд 145 өргөдөл, албан бичиг ирүүлсний 102-ыг нь шийдвэрлэж, хариу өгсөн болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээлэв.

мэдээлэв

Зудтай байгаа аймгуудад нэг сая ам долларын тусламж үзүүлнэ

Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх "Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад төр, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах" ажлын хэсгийн тайлант хурлыг удирдан явууллаа.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар манай улсад үйл ажиллагаа явуулж буй Олон улсын донор байгууллагуудаас тусламж хүссэн. Тусламжийн хүрээнд Олон улсын 13 байгууллага, хоёр орны Засгийн газар 3,800,000 ам.доллар буюу 9 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц санхүүгийн болон техник, бараа материалын туслалцаа үзүүлэх болсноо илэрхийлээд байна. 

байна

Х.Бадамсүрэнг Ч.Ганзоригоор солих тухай яригдаж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг солих тухай МАН дотор ярих болжээ. УИХ-аас 49 хувийг төрд авах шийдвэр гарсан, хувийн хэвшлийнхэн болоод Оросын тал олон улсын шүүхэд хандах өндөр магадлалтай байгаа энэ үед Х.Бадамсүрэнгийн фигур “жулдаад” байгаа тухай намын хүрээндээ ярьж байна. МАН Засгийн газраа хамгийн хурдан хугацаанд эмхлэн байгуулсан хэрнээ Эрдэнэт үйлдвэрийн захирлыг томилох гэж олон сар маргалдсан. Энэ урт хугацааны тэмцэлд Ш.Бадамжунайн хүн гэгддэг Х.Бадамсүрэн ялалт байгуулж “Эрдэнэт”-ийн сео болсон билээ. Тэрээр гүйцэтгэх захирал болонгуутаа амьдрах байрандаа 200 сая төгрөгөөр засвар хийлгэж, цоо шинэ Lexus машин хөлөглөх болсон нь “Эрдэнэт”-ийг саалийн үнээ болохыг баталсан үйлдэл гэж дургүйцэж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хийсэн шалгалтаар хамгийн өндөр цалинтай алба гэж Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг цохож, бууруулах чиглэл өгч байсан билээ. Тэгвэл Х.Бадамсүрэн захирал тэрхүү чиглэлийг үл тоомсорлож, өдгөө нэг сард арван мянган долларын цалинтайгаар ажиллаж байна. Өөрийнхөө хангамжинд ийнхүү анхаарахаас гадна орон тооны зөвлөхөө зургаа болгож, хоёр дахин өсгөөд тус бүрт нь цалин хангамжийг “тултал” нь өгдөг болжээ. Энэ мэт үйлдэл нь Х.Бадамсүрэнг “түймрийн үед” гал дээр тос нэмэх этгээд хэмээн үзэхэд хүргэж, илүү зангарагтай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр солих нь зүйтэй гэж намын удирдлагын түвшинд хүчтэй яригдаж байна. МАН олонхоороо юуг ч шийдэж чаддаг хойно, хамгийн магадлалтай хүнээр өнөөх Ч.Ганзориг дахин яригдаж эхэллээ.

О.Баасанхүү сүлжээний бизнест хяналт шалгалт хийлгүүлэх хүсэлт гарав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүлжээний бизнест хяналт шалгалт хийлгүүлэхээр Монгол Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлжээ.

Албан бичиг:

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “G time” хэмээх сүлжээний бизнес газар авч, энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Тодруулбал энэхүү үйл ажиллагаа нь шууд пирамидын зарчмаар хэрэгжиж, уг сүлжээнд энгийн иргэд ялангуяа Эрдэнэт хотын амьжиргааны баталгаат түвшнээс бага орлоготой иргэдийн зүгээс түргэн хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэлдээ автагдаж, бодит бус мэдээлэл, ухуулга сурталчилгаанд автан эдийн засаг, эд материалын хохирол авах нөхцөл бүрдэж эхэлсэн тухай иргэдээс УИХ-ын гишүүн миний нэр дээр гомдол санал ирүүлсээр байгаа болно.

Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын хувьд таны зүгээс бодит нөхцөл байдлыг газар дээр нь судлах Ажлын хэсгийг чиг үүргийнхээ хүрээнд байгуулж, шалгалт хийлгэн гэмт хэргийн шинжтэй аливаа нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй таслан зогсоож, иргэдийг гэмт хэргийн золис болохоос урьдчилан сэргийлж ажиллахыг хүсье.

Ажлын явц, үр дүнгийн талаар зохих мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлнэ үү гэжээ.

Хүүхэд барьцаалсан этгээдэд 7 жилийн ял оноолоо

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд 1992 онд төрсөн, 25 настай Б.Мөнхбаяр гэгч залуу 16 настай Б хэмээх хүүд хутга тулган барьцаалсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүж боллоо.Шүүх Ө.Мөнхбаярыг гэм буруутай гэж үзэн долоон жилийг чанга дэглэмтэй хорих ангид хорих ялаар шийтгэлээ.

Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаад, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 112-т зааснаар “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

1,6-гаар төгссөн дугаартай автомашин эзэмшигч энэ сардаа багтан татвараа төлөөрэй, торгуульгүй

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх  татвар хураалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Нийслэлийн Татварын газрын байцаагч нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд ажиллажээ.

БЗД-ийн татварын хэлтсийн байцаагч О.Баяр-Од “Манай дүүрэгт идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн сард 40 мянга орчим тээврийн хэрэгслийн эзэмшигч татварт хамрагдах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар 30 хувьтай явж байна. Харин энэ сард 2 болон 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх ёстой. Мөн 1, 6-аар төгссөн дугаартай жолооч нар энэ сардаа багтаад татвараа төлсөн тохиолдолд ямар нэгэн торгуульгүй байгаа. Харин гуравдугаар сараас хуульд заасны дагуу арга хэмжээг авах болно” хэмээв.Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 2124 авто машин бүртгэлтэй байдаг аж.  Авто машины татвар хурааж эхэлснээс хойш идэвхтэй ажиллаж дүүрэгтэй тэргүүлж байгаа гэдгийг хорооны засаг дарга хэлж байлаа.

 

Виктория Райдос зөвлөж байна

 “Зөн билгийн тулаан”-ы 16-р улирлын ялагч алдарт Виктория Райдос ирж буй 2017 оны гал тахиа жил танд  үр өгөөжөө хэрхэн өгөх болон таныг хэрхэн азтай байх талаар  дараах зөвлөгөөг өгчээ. Ингээд зөвлөгөөг хамтдаа хэрэгжүүлцгээе.
 
Юуны өмнө 2017 он бүхэлдээ ололт, уналт ээлжилсэн жил болох бөгөөд та өөртөө таатайгаар өнгөрүүлэе гэвэл доорхи зүйлүүдэд анхаарах хэрэгтэй болно. Таны удмын мэдээллийн санд их хэмжээний энерги цугларсан байдаг, хэрэгтэй үедээ түүнээс эрч хүчээ сэлбэж болно гэдгийг байнга санаарай. Бэрхшээл тулгарсан цагт өвөг дээдсээсээ тусламж хүсэн бодол сэтгэлдээ тэднээсээ гуйж өөрийн зүүд, зөн болон орчин тойрондоо болж буй үйл явдалд анхааралтай байх хэрэгтэй. Тэд бидний өдөр тутмын мэдээллийн сүлжээг (захиа бичих, утсаар ярих гэх мэт) ашиглаж чадахгүй тул орчин тойрноо маш сайн ажиглаарай.
 
Зөвхөн бэрхшээл тулгарсан үедээ бус азтай, сайн сайхан явахдаа тэднийг дурсаж баярлаж талархаж буйгаа хэлээрэй. Таны аз бол тэдний гавъяа юм шүү. Өвөг дээдэс, багш, туслах, найз нөхөд, хамаатан садандаа үгээр, үйлдлээр, бэлгээр талархлаа илэрхийлээрэй. Энэ бол өнгөрсөнд өгөх, ирээдүйдээ оруулж буй таны хувь нэмэр, үүрэг хариуцлага юм.
 
Нас барсан хүмүүс бидэнд харагдаж уулзахгүй ч гэлээ байнга бидний дэргэд байж амьдралд нөлөөлдөг тул тэднийг дурсах л ёстой. Удмын энэ хэлхээг таслахгүйн тулд өвөг дээдсийнхээ түүхийг сонирхон судалж, ургийн бичиг хөтлөх, хамаатан садантайгаа тэдний талаар ярилцах хэрэгтэй. Танд муу зүйл хийсэн, дургүй хүнээ ч гэсэн сайнаар заавал дурсаарай. Яагаад гэвэл тэд тантай цусан холбоотой учраас тэднийг дурсахгүй байснаараа та өөрийн хүч чадлаасаа хасаж байна гэсэн үг юм. Тодорхой сайн өдрүүдэд, төрсөн өдрөөр нь байнга сайнаар дурсаарай. Азтай үедээ баяр цэнгэлд цаг зарцуулах бус харин улам ихийг бүтээхийг эрмэлз.
 
Шинэ зүйл хийхдээ дотроо олонтаа эргэцүүлэн бодож айдасгүй урагшлах хэрэгтэй. Ажилдаа тусламж хүсэхийн тулд дуртай үнэтэй зүйлийг нь өглөг болгон тавьж лаа асаан бодлоо төвлөрүүлээрэй. Таны хүсэлтийг хүлээж авсан эсэх нь мэдрэгдэх бөгөөд лаа дүрэлзэх, бадамлах зэргээр илэрч болно. Үүний дараа өглөг болгосон зүйлээ хэрэгтэй хүнд нь юм уу, ядууст өгч буян болоорой.
 
Танд сайн сайхныг хүсэн ерөөе! Виктория Райдос
 Гайхалтай, тэр бидэнд үнэхээр бодит, бидний өөрсдөө ч анзаардаггүй зүйлүүдийг зөвлөгөө болгон хүргэжээ. Бидний хүрээлэн буй орчинд чухам ямар зүйлс оршин тогтнож бидэнтэй хамт байдаг талаар та төсөөлөх ч үгүй байх. Тэдэнтэй чухам хэрхэн уялдаа холбоотой байх маш олон аргуудын талаар улам дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, түүний манай улсад ирэх айлчлалыг алдалгүй түүнээс энерги авахыг хүсвэл гуравдугаар сарын 3-ны өдрийг бүү алдаарай. Энэ өдөр Виктория Райдос  “УДМЫН ИД ШИД БА ХҮЧ ЧАДАЛ” лекцээрээ биднийг гайхшруулах болно. Уншигч та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99205231, 99207624, 77111163 дугаарын утсаар лавлаарай.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл