8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОЙМ: МИ-8 нисдэг тэрэг осолдож, Ц.Мөнхбаяр нарын хүмүүс төрийн ордон руу дахин дайрсан өдөр

2015-12-24 18:42:00

Өнөөдөр монголын түүхэнд хараар тэмдэглэх нэгэн өдөр болж өнгөрлөө.  Учир нь Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж  Цэргийн төв госпиталд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд орсон бол цэргийн албанд 17 жил ажилласан, 37 настай Ахмад М.Батбаяр гэх залуу амиа харамсалтай үйл явдал тохиолдлоо. Монголын түүхэнд МИ-8 нисдэг тэрэгний осол 5 удаа болсон бөгөөд эрэлхэг дайчин 30 гаруй хүн амиа алджээ. Монгол Улсын хувьд үхэл хагацал нүүрлэсэн хар бараан өдрүүд байлаа.
Ингээд өнөөдөрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. Хүмүүний орчлонд алдаа оноо ээлжлэн, сайн муу мэдээ ар араасаа цуварсаар байна.

Өнөөдөр манай сайтад
 

Зэвсэгт хүчний МИ-8 нисдэг тэрэг осолдож 1 хүн нас барж, 10 хүн яаралтай хагалгаанд орж байна

Өчигдөр орой 21 цагийн үед Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ8 нисдэг тус дүүргийн орчимд осолдсон байна. Нисдэг тэрэг хөөрөх зурвасаас 200 метрийн зайд 310 орчим метр өндрөөс хажуу талаараа унасан гэж мэдээллэж байгаа бол зарим нь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ8 нисдэг тэрэг ослын буулт хийсэн гэсэн мэдээ байна. Ослын улмаас нэг иргэн амиа алдаж 10 хүн яаралтай хагалгаанд орсон байна. Энэ талаарх мэдээлэлийг цаг алдалгүй хүргэж, албаны хүнээс тодруулга авлаа. Дэлгэрэнгүй мэдэлэлийг энэдээс уншина уу

Сонгуульд нэр дэвшихийн тулд өргөдлөө өгөх дараагийн хүн хэн бэ

 

Сонгууль болоход хэдхэн сар үлдсэн энэ үед  төрийн өндөр албан тушаалтнууд “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6-д УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албан тушаалаас чөлөөлөгдөнө” гэсэн хуулийн дагуу албан тушаалаа өгөх ёстой. Тэгвэл хуулийн дагуу эхнээсээ албан тушаалаасаа татгалзаж эхлээд байна. Тухайлбал Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хэдийгээр түүний асуудлын албан ёсоор шийдвэрлээгүй ч Б.Ариунсангийн хүсэлтээр болох нь тодорхой. Түүний араас Чингэлтэйд нэр дэвшихээр бэлтгэлээ хэдийнээс базааж эхэлсэн хүн бол ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан юм. Түүний хувьд МАН-аас Чингэлтэйд нэр дэвших аж. Учир нь Чингэлтэй дүүргийн иргэдэд өвлийн өвгөний бэлгээ тараагаад эхэлжээ. Хэн хэн ажлаа өгч байгааг дэлгэрэнгүй мэдээлэлээс уншина уу.

Сэтгэл сэртхийлгэж, нийгмийг цочроосон 10 гэмт хэрэг

Алдаа оноо,  дуулиан шуугиантай 2015 он улиран өнгөрч 2016 он айлчлан ирж байна. Энэ жил монголчууд бид түүхий хуудсаа  илүү зузаан болгосон он жилүүд түүх болон үлдэж байна. Улиран өнгөрч байгаа 2015 он сайн сайхан мэдээлэлээр дүүрэн байсан  ч сайны хажуугаар саар гэгчээр  таагүй үйл явдалууд мөн л их гарлаа. Манай chuhal.mn сайт оны онцлохуудыг нэрлэж байгаа. Энэ удаад таагүй ч гэсэн энэ онд болсон Сэтгэл сэртхийлгэсэн 10 үйл явдалыг нэрлэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэд дарж үзнэ үү.

Татварын өршөөлийн хуулийн хугацааг сунгана

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр орж ирсэн хуулийн төсөл юм. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр эдийн засгийн өршөөлийн хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгах тухай асуудлыг тусгаад буй.УИХ-аас энэ оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан ч Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангуулах журмаа хоёр сарын өмнө баталжээ. Иймд хуулийн хугацааг сунгах шаардлага үүссэн болохыг хэрэгжүүлэгч байгууллагынхан хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв.

Уг хууль хэрэгжиж эхэлснээр энэ сарын 16-ны өдрийн байдлаар нийтдээ 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү 10 хүнд 1 өрөө байр, 100 хүнд самсунг таб бэлэглэжээ

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дүнжингарав худалдааны төвд 3000 оюутан залуус шинэ жилээ назгай тэмдэглэж шагналын хурыг асаргатал буулгажээ.  Өөрийнхөө зохион байгуулсан шинэ жилд Б.Наранхүү гишүүн 1 өрөө байр 10 хүнд, самсунг таб 100 хүнд бэлэглэсэн байна. Мөн үүнээс гадна   2000 оюутаны сургалтын төлбөрийг даалаа хэмээх мэдээлэл цахим ертөнцөд тархсан ч үүнийг Дундговь аймгийн Оюутны зөвлөл үгүйсгэсэн байна.

Нөөцний өвсийг малчдад тараана

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаар Дундговь аймагт ажиллах үеэр Улсын нөөцийн салбарт 2011, 2012 онд татаж нөөцөлсөн өвсийг малчдад үнэ төлбөргүйгээр өгөх шийдвэр гаргав. Хэр хэмжээний өвсийг малчдад хэрхэн хүргэх талаар тодорхойгүй байгаа ч үнэ төлбөргүйгээр хүргэх өвсийг сумдад нь хуваарилах байдлаар тараах аж. 

Өнөөдрийн үйл явдлын тойм

-Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд НИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах байр ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай, Нийслэлийн 2015 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

-Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд Стандарчилалын Үндэсний Зөвлөлийн хурал болов. Уг хурлаар нийт 85 асуудал хэлэлцэж баталлаа.

-Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Бид хамтдаа чадна” ТББ-аас цэцэрлэг барих төслийн санаачлагын талаар мэдээлэл хийлээ.

 -Үндэсний статистикийн хорооны байранд ҮСХ-ноос Монгол Улсын 2015 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулна. энгийн үгээр бичигдсэн шинжлэх ухааны 10 цуврал бүтээл хүүхэд залуусын хүртээл боллоо.

-Сангийн яам, Түшээ танхимд хэвлэлийн бага хурал боллоо. 7 хоногийн дараа хэрэгжиж эхлэх гэж буй НӨАТ-ын урамшууллын системийн цахим сайт болох ebarimt.mn-ыг албан ёсоор нээгдэж буйтай холбогдуулан мэдээлэл хийв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хэрэггүйдээ та нар урьд ургасан чихнээс хойно гарсан эвэр урт гэдэг ч гэсэн нэгэнт дураараа дургигчдыг залгамжлах даалгавар авсан ч иргэд таалахгүйдээ иргэд учир мэдэхгүй саналаа өгч байсан өмнөх сонгууль биш шүү? хоосон хий мөнгөө зарсан хэрэг болуузай и
2015/12/24 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment