8o
Улаанбаатар хот
mobile menu

“Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зээл авахыг хүсч байна уу

2017-04-18 12:32:00

“Алт-2” үндэсний хөтөлбөрийн зээл авахыг хүсч байна уу

“Алт-2” үндэсний хөтөлбөр Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор “Алт-2” үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр Монгол банкны алтны нөөцийг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорлиготой. Энэ тогтоолын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан зээл авах Аж ахуйн нэгж байгууллагууд нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн аравдугаар зүйлийг хангасан байх шаардлагатай ба дараах материалуудыг бүрдүүлсэн байна.

Үүнд: Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  1. Зээл хүсэгчийн хувийн мэдээлэл
  2. Албан хүсэлт Тийм Хуулийн этгээдийн хэвэлмэл хуудсан дээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, дугаарлаж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байх бөгөөд уг хүсэлтэд нийт хүсч буй зээлийн хэмжээ болон зориулалтын талаар тусгана.
  3. Хуулийн этгээд, түүний үйл ажиллагааны танилцуулга Тийм Компаний үйл ажиллагааны танилцуулга, туршлага болон олборлох уурхай дэд бүтэц, ус, цахилгаанаар хангагдсан байдлын талаарх мэдээлэл тусгана.
  4. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь. Тийм Зээлийн хүсэлт гаргах үеийн байдлаар нотариатаар гэрчлүүлсэн байх ба гэрчилгээнд гүйцэтгэх захирал болон арилжааны банкин дахь бүх данснууд бүртгэгдсэн байна.
  5. Гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүдийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар Тийм Анкетны загварыг Хөгжлийн банкнаас авах бөгөөд иргэний үнэмлэхний хуулбарыг зээлийн хүсэлт гаргах үеийн байдлаар нотариатаар гэрчлүүлсэн байна.
  6. Татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа Тийм 6 ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, шийдвэр Хэрэв байгаа бол Хэрэв тухайн хуулийн этгээд нь нэгээс дээш хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд зээл авахыг болон хөрөнгө барьцаалахыг зөвшөөрсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, Хувьцаа эзэмшигчдээс Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон шийдвэр болон хурлын тэмдэглэл. Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд байсан тохиолдолд дээрх баримт бичгийг тус хуулийн этгээдийн эрх бүхий этгээдүүдээс авна.
  7. Зээл хүсэгчтэй холбогдох этгээдийн мэдээлэл Охин, толгой, хараат компаний мэдээлэл, тэдгэээрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг зээлийн хүсэлт гаргах үеийн байдлаар нотариатаар гэрчлүүлсэн байна.

Хуулийн этгээдийн үйл ажиллагаа, төсөлтэй холбоотой баримт бичиг

  1. Техник эдийн засгийн үндэслэл Тийм Техник эдийн засгийн үндэслэл нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харъяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хянагдаж, баталгаажуулсан байх шаардлагатай бөгөөд тус ТЭЗҮ нь 5 жилийн доторх хугацаанд боловсруулагдсан байх ба техник эдийн засгийн үндэслэлд төслийн ажлын нарийвчилсан төлөвлөгөө, төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, болон төслийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол, ирээдүйн мөнгөн урсгалын тооцоолол тусгагдсан байх шаардлагатай.
  2.  Орон нутгийн зөвшөөрөл Тийм Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон төсөл хэрэгжүүлэгчдийн хооронд байгуулсан гурван талт гэрээ.
  3.  Ашигт малтмалын нөөцийн тайлан, эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт Тийм 11 Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө - 2017 Тийм Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харъяа Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсээр баталгаажуулсан байх.
  4. Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайлан Тийм Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харъяа Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсээр баталгаажуулсан байх. Хэрэв байхгүй бол тус газраас тодорхойлолт авах.
  5. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хуулбар Тийм Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хуулбар хувийг ирүүлэх бөгөөд тус зөвшөөрлийн хавсралтад сүүлийн жилүүдийн татвар төлсөн тухай тэмдэглэл хийгдсэн байх.
  6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ Тийм Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар баталгаажуулсан байх бөгөөд 5 жил доторх хугацаанд боловсруулагдсан байх.
  7.  Байгаль орчны менежментийн төлөвлөгөө Тийм 16 Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан Тийм Хуулийн этгээдийн татвар, аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангийн хуулбар.
  8. Компанийн арилжааны банкууд дахь харилцах дансны сүүлийн нэг жилийн хуулга Тийм Тухайн банкаар баталгаажуулсан байх.
  9. Бусад банкны зээлийн мэдээлэл. Хэрэв байгаа бол Хэрэв аль нэг банк, санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй тохиолдолд тухайн банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг хуулбарлан ирүүлэхээс гадна тус зээлийн олголт хийсэн өдрөөс хойшхи зээлийн дансны хуулгыг тухайн банк, санхүүгийн байгууллагаар баталгаажуулан ирүүлэх.
  10. Төслийн ажлын гүйцэтгэл, төсөлд зориулж хөрөнгө оруулалт хийснийг нотлох баримт Хэрэв байгаа бол
  11. Хамтран ажиллах гэрээ Хэрэв байгаа бол Төслийг 2 болон түүнээс дээш хуулийн этгээд хамтран хэрэгжүүлэх бол хамтран ажиллах гэрээ
  12. Хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл Тийм Төсөлд МУХБ-наас гадна хөрөнгө оруулалт хийх хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ
  13. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ Хэрэв байгаа бол Төсөл хэрэгжүүлэгч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар гэрээ байгуулсан бол уг гэрээ болон нийлүүлэгч талын танилцуулга.

Барьцаа хөрөнгийн талаарх мэдээлэл

23. Зээлийн барьцаанд байршуулахыг хүссэн хөрөнгийн мэдээлэл Тийм Тухайн хөрөнгийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг гэх мэт баримт бичгийн хуулбарыг хавсаргах.

24. Хамтран өмчлөгчийн зөвшөөрөл, итгэмжлэл. Хэрэв байгаа бол Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрөл, итгэмжлэл.

25. Барьцааны зүйлийг үнэлсэн мэргэжлийн байгууллагын үнэлгээний тайлан Хэрэв байгаа бол

26. Бусад (зээлийн мэргэжилтэний шаардсан бусад баримт бичиг) хэрэгтэй юм байна. Анхааруулахад зөвхөн бүрдүүлэх матеиралыг бүрэн гүйцэт авчирсан тохиолдолд хүлээн авах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл