8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Жи тайм”-ийн мөрдөн байцаалт үргэлжилж, Гранат дэлбэрэх үед ангийн захирагч нь согтуу байсан нь илэрлээ

2017-04-19 18:40:00

Сүүлийн хэдэн өдөр хаврын хавсарга тавьж зутруухан байна уу. Цаг агаарын мэдээнээс харахад ирэх сар хүртэл сэрүүхэн байна гэсэн мэдээлэл гарлаа. Тийм учраас та бүхэн дулаан хувцаслаж,арьсаа хамгаалахыг зөвлөж байна. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг.
 
Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг. Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм. Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь хор нөлөөтэй гэдгийг бүсгүйчүүддээ зөвлөж байна. Харин одоо та бүхэндээ шинэ содон бүхнээр дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Ц.Нямдорж: Ж.Эрдэнэбат аа, чи бол Ерөнхий сайд биш аймгийн л дарга бацаан за юу

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний баасан гарагт МАН-ын бүлэг  шөнө дөл болтол хуралджээ. АН ард түмний нүдэн дээр зодолддог, харин МАН олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Гэсэн хэдий ч тэдний тогоон доторх асуудал халиж байгаа бололтой.  Тухайлбал, шөнийн 02:30 цагт тарсан байна.Тус хуралдаан дээр нэлээд ноцтой асуудал дэгдэж, хэрүүл маргаан өрнөсөн сурагтай. Тус хэрүүл “Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байна” хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлснээс үүдсэн байна. Учир нь Засгийн газраас төсвийн тодотголын үеэр Концессын таван гэрээ оруулж иржээ. Төсвийн тодотголыг хэлэлцэж байхад чимээгүй байсан Концессын таван гэрээний асуудал гэнэт гарч ирж, гишүүд хоорондоо нэлээд хэрэлдсэн байна. Концессын гэрээний талаар маргаан дэгдэхэд МАК компанитай холбоотой асуудал нэлээдгүй яригджээ. Учир нь өмнө “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байсан. УИХ-ын чуулганаар хоёр жилийн өмнө  тус ордыг “МАК”-ын мэдэлд өгч, Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрийг баталгаажуулж байсан цаг саяхан. Гэтэл дахин МАК компанид Концессын гэрээ өгөх тухай яриа өрнөсөн байна. МАК-тай холбоотой маргаан хүчтэй дэгдэж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар хоорондоо хатуу үгсийг харамгүй чулуудаж, бараг л барилцаж авах дээрээ тулжээ. Энэ үеэр Ц.Нямдорж гишүүн "Эрдэнэбат аа, цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй" хэмээн хатуухан сануулаад авчээ. 

Ингээд шөнө дөл болтол хуралдсан тус хуралдаан дээр гишүүдийн хаалттай хаалганы цаана юу хэлэлцэж маргалдах дээрээ тулсныг дор сийрүүлье. 

Ц.Нямдорж: Ж.Эрдэнэбат аа, чи бол Ерөнхий сайд биш аймгийн л дарга бацаан за юу

2017-04-19 11:33:00 


2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний баасан гарагт МАН-ын бүлэг  шөнө дөл болтол хуралджээ. АН ард түмний нүдэн дээр зодолддог, харин МАН олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Гэсэн хэдий ч тэдний тогоон доторх асуудал халиж байгаа бололтой.  Тухайлбал, шөнийн 02:30 цагт тарсан байна.Тус хуралдаан дээр нэлээд ноцтой асуудал дэгдэж, хэрүүл маргаан өрнөсөн сурагтай. Тус хэрүүл “Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байна” хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлснээс үүдсэн байна. Учир нь Засгийн газраас төсвийн тодотголын үеэр Концессын таван гэрээ оруулж иржээ. Төсвийн тодотголыг хэлэлцэж байхад чимээгүй байсан Концессын таван гэрээний асуудал гэнэт гарч ирж, гишүүд хоорондоо нэлээд хэрэлдсэн байна. Концессын гэрээний талаар маргаан дэгдэхэд МАК компанитай холбоотой асуудал нэлээдгүй яригджээ. Учир нь өмнө “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байсан. УИХ-ын чуулганаар хоёр жилийн өмнө  тус ордыг “МАК”-ын мэдэлд өгч, Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрийг баталгаажуулж байсан цаг саяхан. Гэтэл дахин МАК компанид Концессын гэрээ өгөх тухай яриа өрнөсөн байна. МАК-тай холбоотой маргаан хүчтэй дэгдэж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар хоорондоо хатуу үгсийг харамгүй чулуудаж, бараг л барилцаж авах дээрээ тулжээ. Энэ үеэр Ц.Нямдорж гишүүн "Эрдэнэбат аа, цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй" хэмээн хатуухан сануулаад авчээ. 

Ингээд шөнө дөл болтол хуралдсан тус хуралдаан дээр гишүүдийн хаалттай хаалганы цаана юу хэлэлцэж маргалдах дээрээ тулсныг дор сийрүүлье. 

Ц.НЯМДОРЖ:Ж.ЭРДЭНЭБАТ АА,  ЧИ БОЛ ЕРӨНХИЙ САЙД БИШ АЙМГИЙН Л ДАРГА БАЦААН ЗА ЮУ


Ж.Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компани яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Ж.Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон баримт мэднэ шүү. Ж.Эрдэнэбат аа,  чи бол Ерөнхий сайд биш аймгийн л дарга бацаан за юу. Цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ маягаараа ашиг сонирхлын зөрчил чинь гай болно шүү” 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Үгээ бодож яриарай


 Ц.Нямдорж гишүүнээ,үгээ бодож яриарай. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ


Ж.Мөнхбат : Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байна


Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “...Би нэг зүйл хэлэхгүй болохгүй юм байна. Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байнаДорноговь уруу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан гэрээ л дээ” гэсэн байна. Түүнийг ийн хэлэхэд зарим гишүүн “...Тавантолгойтой холбоотой юм сонсогдоод байгаа шүү” гэх зэргээр дайрч эхэлсэн аж. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “...Мөнхбатын зөв. Та нарт юм байвал Мөнхбат шиг ингээд хэлчих хэрэгтэй шүү дээ” гэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Гранат дэлбэрэх үед ангийн захирагч нь согтуу байжээ

Төв аймгийн Алтанбулаг дахь Зэвсэгт хүчний Тавантолгой дахь сургалтын баазад өнгөрсөн долоо хоногт гар бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч амиа алдаж, найман алба хаагч шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ.Тэгвэл энэ хэргийг цагдаагийн байгууллага Батлан хамгаалах яамнаас ажлын хэсэг гаран шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтад зарим зүйл тодорхой болоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал тухайн үед хээрийн бэлтгэл сургуулилалт хийж, гар бөмбөгийг хэрхэн ашиглах талаар алба хаагчдад хичээл зааж байх үед ангийн захирагч Л.Өлзийбаяр согтуу байсан нь ЗХЖШ, цагдаагийнхны ажлын хэсгийнхэн шалгалтаар тогтоогдсон байна.

Монголын иргэн гадаадад төрвөл хүүхдэд нь давхар иргэншил олгоно

Оны өмнө манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөг болох тухай асуудал яригдаж, нэлээд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл хэсэг намжаад байсан уг асуудлыг Гадаад харилцааны яамнаас ажлын хэсэг гарган судалж байгаа юм байна.Ингэхдээ эхний ээлжинд эцэг эх нь хоёулаа Монгол Улсын иргэн бөгөөд хүүхэд нь гадаад улсад мэндэлсэн бол давхар иргэншил олгодог болох нь зүйтэй гэсэн санал боловсруулаад байгаа аж.

Гадаадын улс орнуудад 20 гаруй мянган монгол хүүхэд аж төрсөн гэх тоон мэдээ байна. Тэдгээр хүүхдэд монгол хэл, бичиг заахаар 40 сургууль ажиллаж байгаа ч сургалтын чанар, сурах бичгийн хүрэлцээ зэрэг бэрхшээлтэй асуудал байдгийг ГХЯ-ны хэлтсийн дарга Х.Мандахцэцэг онцоллоо. Тэрээр "Монголдоо хэрэглэж буй академик сургалтын сурах бичгээр гадаадад байгаа хүүхдүүдийг сургах ямар ч боломжгүй учир багш нар нь өөрсдөө сурах бичиг гарган ашиглаж байгаа. Сурах бичгээс гадна улс улсын онцлогоос шалтгаалж, монгол хэл заах арга техник ч харилцан адилгүй байх учиртай. 

​Байгалийн барагшун экспортлохыг хориглов

Байгалийн барагшун экспортлохыг хориглов. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 дугаар тушаалаар 5 жилийн хугацаагаар байгалийн барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар экспортлохыг хориглолоо.

2014 онд түүхий барагшуныг 5 жил экспортлохыг хориглосон ч 2016 оны дөрөвдүгээр сард энэ шийдвэрийг хүчингүй болгож, зөвхөн 2016 онд л гэхэд 2335 тонн түүхий барагшуныг экспортлосон мэдээ байна.

БОАЖЯ-ны захиалгаар МУИС-ийн эрдэмтэн судлаачид Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутгуудад судалгаа хийж, ойролцоогоор 300 гаруй тонн цэвэр Барагшуны нөөцтэй болохыг тогтоосон байна.

Одоогоор манай улсын хэмжээнд Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Тавин-Ус”, “Монос” групп, “Мон Энзим” ХХК, “Барагшун фарм”, “Бэц Баун” ХХК, “Сауап” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага байгалийн барагшуныг боловсруулж, найман нэр төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Тавдугаар сарын сүүлээр цочир хүйтэрнэ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар цаг агаарын 4, 5 дугаар сарын төлөв байдлын талаархи Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл сонсов. Энэ сарын 17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун ба төвийн нутгаар,19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 22, 26-нд төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 23, 24, 27-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох төлөвтэй.

Энэ үед салхи говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с, говийн нутгаар зарим үед 16 м/с хүрч шороон шуурга хүрч шороон болон цасан шуурга шуурах нь. Мөн хуурайшилт ихтэй байх аж. Агаарын температур 17, 22-24-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд ихэнх нутгаар сэрүүсч, цас бүрэн арилаагүй байгаа нутгаар өдөртөө 3-8, шөнөдөө -6-гаас -11 градус, говийн бүс нутгаар өдөртөө 11-16, шөнөдөө 0-5, бусад нутгаарөдөртөө 6-11, шөнөдөө -3-аас -8 градус байх төлөвтэй байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутгаар 17-22, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Харин ирэх тавдугаар сард ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дундажийн орчим, хур тунадас Баян-Өлгий,Увс, Архангай, Булган, Ховд, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн өмнөд сумдаар, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дундаж хэмжээний орчим, зөвхөн Алтайн өвөр хэсгээр дунджаас бага орох төлөвтэй. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт орж, температурын огцом өсөлт, хур тунадасны бууралтаас хуурайшилт нэмэгдэж хөрсний чийгийн хангамж улам бүр багасаж байна. Үүнтэй уялдан цаг агаарын таагүй үзэгдэл ажиглагдах боллоо. Тиймээс тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтрэл болж магадгүй байна.

“Гандан бороо” хочит Ч.Батхуяг шүүх хурлынхаа өмнө нас баржээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 07-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хамгаалалтын газрын ажилтнууд “Гандан бороо” хочит Ч.Батхуяг, Сэлэнгийн У.Баатаржав нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байсан билээ. “Гандан бороо” хочит Ч.Батхуягийг Эрүүгийн хуулийн 148.3-т заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байв. Гэвч тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр товлогдсон шүүх хурлаасаа нэг хоногийн өмнө нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

“Жи тайм”-ийн мөрдөн байцаалт үргэлжилж байна

Пирамид сүлжээний үйл ажиллагааг иргэд хууль бусаар явуулж, бусдыг залилсан хэрэг гарчээ.Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ төрлийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол мэдээллүүд ирсний дагуу шалгаж эхэлсэн байна.

Иргэдийн их хэмжээний мөнгө хөрөнгийг залилсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.Иймд иргэдийг олон нийтийн сүлжээ, фэйсбүүк хуудсаар мэдээлэл нь гарч буй элдэв төрлийн нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагаанд оролцож, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хохирол амсахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Манай улсад 31 зүйлийн 9494 шувуу байна

Нийслэлд өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлийн долоон дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгууллаа.

2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7583 шувуу бүртгэсэн бол 2017 онд 31 зүйлийн 9494 шувуу тоолжээ.

Шинжлэх ухааны төдийгүй байгаль хамгааллын хувьд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд хүүхэд залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа бөгөөд тооллогын өмнө 2-р сарын 18-ны өдөр “Нийслэлд өвөлждөг шувуудыг тоолох урт хугацааны мониторингийн ажлын арга зүй” сургалтыг зохион байгуулснаар тооллогын чанар, үр дүнд дэвшил гарсан.

Нийт ажиглагдсан 31 зүйл шувуудаас 100 болон түүнээс дээш тоогоор бүртгэгдсэн 11 зүйлийн шувууд байна. Эдгээрийн олонх нь буюу дагуур ятуу, хондон ангир хоёроос бусад нь манай хотын төв орчимд жилийн аль ч улиралд тогтмол тохиолддог ба дийлэнх нь хэрээний овгийн шувууд юм. Хотын ногоон бүсэд буюу суурин газраас зайдуу дагуур ятуу, нөмрөг тас, алаг тоншуул зэрэг шувууд илүү олон тоогоор бүртгэгдсэн. Бусад түгээмэл шувуудын тоонд хөхвөр тагтаа 1624, шивэрэнхэт бялзуухай 1211, хар хэрээ 1050, улаан хушуут жунгаа 825, алаг шаазгай 594, хон хэрээ 294 багтаж байна

Тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүйтээд буй Х.Бадамсүрэнг яах вэ Ерөнхий сайд аа

“Эрдэнэт” үйлдвэр захирал Х.Бадамсүрэн амташсан хэрээ 13 дахина гэдгийг үлгэрээр их хөрөнгөний эзнээр суунгуутаа 01 тоот тушаал гарган 300 саяар автомашин авсан. Одоо бүүр алтан загасны эмгэн шиг алхам тутамдаа аяглаж өглөө бүр сэрэхдээ 100, 100 сая тансаглал нэхдэг болох шив дээ. Эрдэнэтэд амьдрах байрандаа зориулж 180 сая төгрөгөөр тансаг тавилгууд авч тавьсан байх юм. Энэ янзаараа түүний шуналд хязгаар гэж байхгүй нь бололтой. Арабын шейх, шах шиг л өрөөнийхөө бариул бүрийг алтаар бүрж, шаландаа оюу номин үнэт шигтгээ суулга хэмээн дөвчигнөх вий дээ.

Түүний сард авах 24.5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн нь дэндүү чамлалттай санагдаад сав л хийвэл хэдэн зуун сая төгрөг зарцуулах тоот тушаал гарган эзгүй хээр бузгай жаргаж суугаа юм даг.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор:- “Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх хангамжаас арван төрлийг хассан. Зайлуул, өмнөх дарга нар шигээ хангамж эдлэх ёстой гээд хүний эрх яриад заргалдаад явсан ч болохоор, арай дэндүү хасаж танасан” гэж ярьсан удаатай. Түүний сард авах 24.5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн нь дэндүү чамлалттай санагдаад сав л хийвэл хэдэн зуун сая төгрөг зарцуулах тоот тушаал гарган эзгүй хээр бузгай жаргаж суугаа юм даг. 180  саяын тавилгаар гоёсон байраа 24 саяар засварласан. Тэрбээр “Melodia” брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэлийг 25.5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээ, 8.1 саяын коммодоор хослуулан байж л сая нэг нойрсох болсон гэнэ.

Цаашлаад тохижуулсан тавилга сэлтийг дурдвал жирийн иргэд илтэд дургүйцмээр тоо арав, хорин саяар л дурдагдана. Тодруулбал, 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитка, агаар шүүгч, холигчоо хүртэл авахуулахад 2.8 сая зарцуулж, “Melodia”  брэндийн 8 сандалтай ширээг 16 саяар авчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Б.Бат-Эрдэнэ: Ноцтой асуудлыг нуун дарагдуулсан гэдэг нь үнэн

2017 оны эхний хэдэн сарын дотор Батлах хамгаалахын салбарт хоёр удаа гранат дэлбэрч хоёр цэрэг амиа алдаж, 9 цэргийн албан хаагч хүнд шархадсан хэрэг гарлаа. Энэ дуулиан намжаагүй байтал ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан цэргийн талаар бид мэдээлсэн. Тодруулбал Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, 9 хуруугаа тайруулсан хэрэг гарсан.

Энэ талаар салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Цэргийн албан хаагч ахлагчдаа шийтгүүлсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон асуудал өнгөрсөн нэгдүгээр сард гарсан байсан. Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан гэдэг нь үнэн. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг мөн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэсэн байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн VS ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер

Манай улс . ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр болсон билээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг яаралтай хэлэлцсэн. Тус хуралдаанаар 7 төрлийн татвар нэмэх шийдвэр гаргаад байгаа. Үүнийг ард түмэн МҮЭХ мөн эсэргүүцэж байгаа юм. УИХ-ын чуулганаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултанд хариулахдаа бүх л асуудлыг ОУВС шаардсан гэсэн утга бүхий мэдээллийг өгч, олон нийтийн дургүйг хүргээд авсан. Чуулганаар тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй. 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй.Одоо 60 хувьд өгч байгааг зорилтот бүлгийн 40 хувь болгоно. Нийгмийн халамжийн давхцаж буй олон арга хэмжээг цэгцэлхээр болоод байгаа. Ингээд бид ОУВС-ийн эргэн тойронд Сангийн сайд  Б.Чойжилсүрэн,  
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын байр суурийг хүргэж байна. 

САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН 

ОУВС ийм төрлийн татварыг нэмбэл яасан юм бэ гэж санал гаргаснаас биш бид ийм татварыг бий болгоё гээгүй. Хэлэлцээр маш хүнд нөхцөлд явсан. Намаа хоёрт, улсаа нэгд тавилаа. ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгуулагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрлээ. Эдийн засаг маш хүнд байна. Үүнээс өөр арга зам үлдсэнгүй, Монголын ард түмэн ойлгох байх гэж найдаж байна . Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Шороон шуурганы үеэр нэг хүн амиа алджээ

Ихэнх нутгаар өчигдөр нойтон цас орж, шороон шуурга шуурсан. Уг шуурганы үеэр нэг иргэн амиа алдсан тохиолдол Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарчээ.

Тодруулбал, тус сумын нэгдүгээр багийн "Орхироо” гэдэг газарт оршин суух 53 настай Б /эрэгтэй/ хүлэмжнийхээ нуруу төмөрт дарагдаж, нас барсан байна.

Тэрээр сумын эмнэлэгт хүргэгдсэн ч хүнд бэртсэний улмаас эмчилгээ авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан байжээ. Талийгаач тухайн үед хүлэмжиндээ ажиллаж байсан бөгөөд хүчтэй шороон шуурга болох үеэр хүлэмж нурж, ийнхүү осолдсон байна.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл