Толгой өвдөх, амархан ядрах, бие сулрах, нойрмоглох, толгой эргэх, дотор муухайрах, нервтэх байдлаар голдуу хаврын витамины дутагдал илэрдэг. Энэ үед ногоон сонгино, сармис, дарсан байцаа, алим, нохойн хошуу, тэс, алим, морин улаагана, цангис, чавга, үзэм, улаан манжин, цоохор майлз, сэвэг зарам идэхийг эрдэмтэд зөвлөж байна.
– Хумс хэврэгшиж хугарах, үс салаалж өнгөө алдсан үед ногоон сонгино хэрэглээрэй.
– Сармис бол дархлаа идэвхжүүлэгч, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдгийг сонсоогүй хүн байхгүй байх.
– Дарсан байцааны сүүн хүчлийн ачаар хоол боловсруулалт сайжирдаг.
– Үзэм нь мэдрэлийн системийг тайвшруулж нойргүйдэх үед тустай.
– Улаан манжинд кали, магни, аминхүчил, төмөр, эслэг, фосфор бас А, В, С, Е витамин агуулагддаг. Хавар ялангуяа улаан манжингийн шүүс уух сайн. Хамгийн гол нь улаан манжинг боловсруулах явцад ихэнх ашигтай бодис хэвээр үлддэг онцлогтой.
– Алим нь төмөр, марганц, кали, каротин, Р ба Е витаминаар баялаг.
– Цоохор майлзын үндсэнд төмөр, кали их агуулагддаг.
– Нохойн хошуу жимсэнд үхрийн нүдээс 10 дахин их, харин нимбэгээс 30 дахин их С витамин бий.
– Чавганд эслэг бодис, аскорбины хүчил, бас пектин, каротин, кали, натри, төмөр агуулагддаг.
– Тэс жимс нь ходоодны үйл ажиллагааг сайжруулж, мэдрэлийг тайвшруулдаг.
– Морин улааганыг ханиад томуу туссан үед хэрэглэх сайн.
– Сэвэг зарам бол уургаар баялаг, түүнд мөн төмөр, зэс, цинк, фосфор, йод, фолийн хүчил болон А ба С витамин агуулагддаг.
– Цангис жимс нь шээс хөөх, халуун бууруулах, бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, түүнчлэн хөлс гаргахаас гадна шарх эдгээдэг.