8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: О.Баасанхүү гишүүний ээлжит "шоу" эхэлж, Дэлхийн бяцхан миссээр монгол охин тодорсон өдөр

2017-04-24 18:41:00

Монгол нутгийн жилийн дөрвөн улирал өөр өөрийн өнгө будагтай. Хаврыг хайрын улирал гэсэн тодотгол ихэвчлэн дагалддаг сан. Харамсалтай нь Монголын хавар синдром гэх чихэнд хоногшоогүй үгээр чимэг хийх болоод хэдэн жилийг үджээ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам зарим гишүүдийн өвчин сэдэрч эхэллээ. Тодруулбал, өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийж, төв талбай дээр гэр барьж ажлаа хийнэ хэмээн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн ордны коридорт ажлаа явуулах болсон тул хэвлэлийнхэнтэй хамт оффисын өрөөнийхөө нээлтийг хийнэ. Хоёр намын бүлэглэл намайг хавчин гадуурхаж байна” хэмээн хэлсэн юм. Түүнийг өнөөдөр өглөө УИХ-ын Тамгын газраас өрөөгөө суллаж өг гэсэн шаардлага тавьсан байна. Учир нь УИХ-ын гишүүдийн өрөө солигдож байгаа учраас талаар өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүүд албан бичиг явуулж,  шаардлага тавьсан байна. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдын үүдэнд, улаан буйдантай корридорт суухаар болжээ. УИХ-ын дарга ажилдаа ирэхдээ намайг хараад туслахаа гэж бодно уу, нарийн бичгээ гэж харна уу, өөрөө мэдэг хэмээн улс төржив. О.Баасанхүү гишүүн өөрийн ажлаа мартаж, улстөржиж эхлэв.  О.Баасанхүү гишүүний байрлаж байсан өрөө нь өмнөх УИХ-ын үед  УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилогдох үед байрласан өрөө юм. Харин одоо О.Баасанхүү гишүүн сул гишүүн учраас бүлгийн даргаар ажиллаж байх үеийнх нь өрөөг өөрчилж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх зохицуулалт хийсэн нь таалагдсангүй. Зүгээр ч нэг улс төржсөнгүй, бүх сэтгүүлчдийг урьж, УИХ-ын дарга М.Энхболдын үүдэнд, улаан буйдантай корридорт оффисынхоо нээлтийг хийх юм гэнэ. 
 УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэр утгаараа гишүүн бүр хууль батлах, хэлэлцэх процесс бүрт оролцож, хуулийн өмнө үүрэг хүлээж, хуулиар хамгаалагдах эрх эдэлдэг иргэн бүрийг  төлөөлж, санал бодлоо хэлэх ёстой юм. Ингэх гэж л иргэд сонголт хийдэг.Гэтэл УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү сандал суудлын хэрүүл хийж, үндсэн ажлаа умартжээ. Өнөөдөр улс эх орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал  ямар байдалд байгааг тэд мэдэхгүй. Тэдэнд зөвхөн сандал суудал, албан тушаал хэрэгтэй юм байна. Өнгөн хэсэгтээ эх орон, ард түмэн минь гэж та нарынхаа талаа нойр хоолоо умартаж ажиллаж байна гэдэг ч цаашаа эргээд сандал суудалдаа хэр хайртайг бид харж байна. Ер нь УИХ-ын гишүүн хаана суусан ч яадаг юм бэ, ажлаа хийх чин сэтгэл байхад төрийн ордны хаана ч суугаад ажлаа хийж болно. Хийж чадахгүй том дугардаг О.Баасанхүү мэтийн улс төрчид төрд битгий хэл төрийн ордонд хэрэггүй. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед зарим  гишүүдийн бусдаас онцгойрч, ард түмний анхаарлыг татах гэсэн энэ мэт үйлдэл тасрахгүй нь бололтой. Ингээд нам гүмхэн өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын хэн нь хэн бэ
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам нэр дэвшигчээ сойх эрхтэй. Тэгвэл эхнээсээ горилогчид тодорч эхэлсэн төдийгүй, битүүхэн сурталчилгаагаа эхэлсэн сурагтай. Горилогчдыг эцсийн байдлаар ирэх сарын 02-ны өдөр албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Хугацаа тулсан ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр нэр дэвших сонирхолтой горилогч олширсоор байна. Энэ удаад Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан хэд хэдэн хүн бий. Тодруулбал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн. Хамгийн өндөр санал авсан гурван нэр дэвшигчээ намынхаа VIII Их хурлаар оруулж, гишүүдийнхээ саналыг хураах зарчмаар эцсийн байдлаар тодруулна.  Эдгээр хүмүүсээс хамгийн нэр цэвэр хүмүүсээр Л.Болд,Р.Амаржаргал нар нэрлэгдэж байна. Р.Амаржаргал мэдлэгтэй,  ноён нуруутай нэгэн. Нөгөө талд Х.Баттулга гишүүдийнхээ дунд нэр хүнд сайтай санал хуваах магадлал маш өндөр. Нэр дэвшихээ мэдэгдээд байгаа эдгээр хүмүүс намдаа нөлөөтэй, фракцийн  хүрээлэлтэй, нэр хүндийн хувьд ч харьцангуй тэгш. Сунгаанд хүссэн улстөрч бүр оролцох боломжтой ч тэднээс нийт гишүүний саналаар нэг л нэр дэвшигч тодорно.  Хэн нь тодрохыг хэн ч таашгүй байна. Ингээд Ардчилсан намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын талаар мэдээлэл хүргэе. 


Олон саад бэрхшээлийг туулсан Н.Алтанхуяг


Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. МУИС-ыг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн. Монголын улс төрд 21 жил ажиллаж байгаа туршлагатай улс төрч. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрээр наймдугаар сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан. 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Н.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь огцруулсан билээ. Түүний хувьд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан. Н.Алтанхуяг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаж байсан. Тэрээр "Шударга ёсыг тогтоохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Шударга бус байдал хэрээс хэтэрч байгаа тул гэнэт ийм шийдвэр гаргахад хүргэлээ" хэмээн мэдэгдэж байсан. Учир нь түүний хувьд өнгөрсөн жил хоёр ч удаа сүр дуулиантай АТГ-т дуудагдаж мэдүүлэг өгсөн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх болон бусад хүнд Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр буруутгаж ял авсан. 
Уг хэрэгтэй холбоотойгоор хамгийн сүүлд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас АТГ-ын мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. 2016 он түүний хувьд маш хүнд жил байсан. Н.Алтанхуяг болон түүний гэргий Э.Сэлэнгэ төдийгүй бага дүү Н.Наранцэцэгт хилийн хориг тавьж, хорих 461 дүгээр ангид нэлээдгүй хугацаанд хорьсон. Гэр бүлийн гишүүдийг хорьсоны дараагаар тэрбээр мэдээлэл хийх үеэр "Цөөн хэдэн хүмүүс Монголын хамаг баялгийг сорчлоод, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг том ордуудыг атгаад байна гэж хэлснээс хойш ийм үйл явдлууд ар араасаа цуварч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тэдний бүлэглэл их амь тавьж байх шиг байна. Үүний нэг илрэл нь цөөн хэдэн хоногийн дотор 2-3 эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Намайг эртхэн шиг дуудаж авчраад байцаачихгүй, заавал ойр дотны хүмүүсийг минь шорон гяндангаар тарчлааж байгаа явдлыг болих хэрэгтэй. Тэр хүмүүсийг гаргаад намайг шоронд хий. Би шоронд орсон ч эх орныхоо төлөө, энэ бүхний эсрэг тэмцсээр байх болно. Ц.Элбэгдорж бид хоёр цуг ардчиллын төлөө тэмцсэн. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой, үгүй бол шоронд орно гэсэн ардчиллын төлөө би тэмцээгүй" гэсэн юм. Түүний хувьд улстөрийн рейтингээрээ  шилдэг арван улс төрчдийн нэгд зүй ёсоор багтаж байна.  Түүнийг нэр дэвшинэ гэдгээ илэрхийлснээс хойш хэвлэлээр багагүй баалж, АТГ-т хүртэл байцаагдаж байв. Гэсэн ч тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодлоосоо ухраагүй байгаа гэнэ. 

С.Зоригийн хэрэг ба Э.Бат-Үүл


С.Зоригийн хэрэгт шалгагдаж, үс, цусны шинжилгээ хүртэл өгч байсан Э.Бат-Үүл нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Тэрбээр намынхаа цагаан сарынхаа золголтын үеэр энэ шийдвэрээ дуулгаж байсан. Түүний мэдэгдлийн талаар намын нөхөд нь цахим хуудсаараа дамжуулан "Энэ сайхан өдөр морин цагт Э.Бат-Үүл баатар маань АН дахь МУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд албан ёсоор өрсөлдөхөө илэрхийлж байна" хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Э.Бат-Үүлийн хувьд өнгөрсөн жил С.Зоригийн хэрэг сэжиглэгдэн шинжилгээ хүртэл өгч нэлээд дуулиан дэгдээсэн. Гэвч тун удахгүй С.Зоригийн хэрэг нам чимээгүй болсон. Үүний дарга түүний хүү Б.Чулуудайн оффшор данс илэрч бас нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Энэ бүхний дараагаар Э.Бат-Үүл Нийслэлийн АН-аа удирдаж УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдсөн ч өвдөг шороодсон. Тэрбээр жилийн өмнө   “Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна гээд сандарч мэгдээд байгаа хүмүүст хандаж нэг зүйлийг хэлье. Би нэр дэвшихгүй ээ. Метроныхоо түлхүүрийг гардаж авна аа. Гэр хорооллынхоо иргэдийг сайхан амьдралтай болгоно оо. С.Баяр нэг удаа “Би мөчир болгон дээр суудаг болжмор биш ээ” гэж. Би бас тийм болжмор биш хэмээн хэлж байсан удаатай. Харин нэг жилийн дараа түүний үг, үзэл бодол өөрчлөгдөж Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх гэж байна. 

Дуулианы эзэн Х.Баттулга горилж байна 

Дараагийн эрхэм бол УИХ-ын гишүүн асан Х.Баттулга. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэлгүй, удтал  шийрэгнэсэн УИХ-ын гишүүн асан, Монголын Ардчилсан Холбооны дарга Х.Баттулга  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхийг шийдэх АН-ын сунгаанд оролцохоор болсон байна. Зураач, тамирчин, наймаачин хийж явсан Женко Х.Баттулга 1990 оны зах зээлийн давалгаанаас хамгийн их хожсон хүн. Өнөөдөр түүний мэдэлд Оросын хөрөнгөөр монголчуудын бий болгосон Талх чихэр, Баянгол зочид буудал, Мах импекс зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд бий. Хувийн хэвшилд ажилладаг хүмүүс нь цалин бага амьдралд хүрэлцэхгүй байна гэж хичнээн хашгирсан ч Х.Баттулга шиг баян хүн монголд бараг байхгүй, Түүний хөрөнгө жил ирэх тусам нэмэгдсээр. Зарим хүмүүс түүнийг "Эх оронч" гэдэг. Тэгвэл ганц үнэн гэвэл  Х.Баттулга мөн л төмөр замын хэргээр шалгагдаж байгаа. Мөн Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолсон хэрэг гарсан. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул / нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байсан. Өнгөрсөн жил Х.Баттулгыг Баянгол зочид буудлын ажлын өрөөндөө байхад АТГ бүр дуулиантай нэгжлэг хийж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Товчхондоо иймэрхүү нэгэн намтартай Халтмаагийн хүү нэр дэвшихээр горилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Б.Солонго: Жилд сүрьеэ өвчний 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг

Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Нийгмийн эрүүл мэндийн магистр Б.Солонготой сүрьеэ өвчний талаар ярилцлаа. Сүрьеэгээр өвчлөгсдийн дийлэнх хувийг залуучууд эзэлж байгааг энд онцолж байсан юм.  

-Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин-

-Манай улсад сүрьеэ өвчний тархалт хэр байна. Энэ өвчин яагаад залуужаад байна вэ?

-Сүрьеэ өвчний тархалт манай улсад өндөр байдаг. Залуучуудын  буюу 16-44 насныхан энэ өвчнөөр өвчилж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ахимаг насны хүмүүсийн дунд сүрьеэ илүүтэй тохиолддог бол манай улсад эсрэгээрээ ид хөдөлмөрийн насны залуус их өвчилж байгаа нь анхааралдаа авах асуудал болоод байна. Сүрьеэ өвчний тархалтад ажилгүйдэл, ядуурал, нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг нөлөөлдөг.  Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин. Эмчилгээгээ бүрэн хийж, эмчийн заасны дагуу эмээ ууж хэрэглэсэн тохиолдолд эдгэрнэ.

-Жилд энэ өвчний шинэ тохиолдол хэр бүртгэгдэж байна вэ? 

Сүрьеэ өвчин ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч бусад эд эрхтнийг ч мөн өвчлүүлдэг.  Уушгины сүрьеэ нь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг. Уушгины бус эрхтний сүрьеэ  халдваргүй байдаг.

-Манай орон нь ДЭМБ-ын Ази, номхон далайн баруун эргийн бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны тоонд ордог. Жилд сүрьеэ өвчний 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг. Энэ бол албан ёсоор бүртгэгдсэн тоо. Үүний цаана оношлогдоогүй, эмчилж чадаагүй олон тохиолдол бий. Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэгийн тохиолдлын 1/3-ийг л оношилж, эмчилж байна гэсэн дүн гарсан байдаг. Үлдсэн хэсгийг нь  алдаад байна гэсэн үг. Сүүлийн үед олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн нян эмэнд дасалтай болж байгаа юм.

-Сүрьеэ өвчин тусаад эдгэрлээ. Гэтэл энэ өвчнөөр дахин өвчлөх үү?

-Сүүлийн үед олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байна-

-Зарим халдварт өвчнүүд тухайлбал салхин цэцэг, улаан бурхнаар хүн нэг өвчилсөн бол дахин өвчилдөггүй. Насан туршийн дархлаа тогтдог. Харин сүрьеэ бол нэг өвчилсөн ч дахин өвчлөх эрсдэлтэй.

-Сүрьеэ нь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Сүрьеэ өвчин ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч бусад эд эрхтнийг ч мөн өвчлүүлдэг.  Уушгины сүрьеэ нь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг. Уушгины бус эрхтний сүрьеэ  халдваргүй байдаг. Хүмүүс сүрьеэгийн халдвар, сүрьеэ өвчин хоёроо сайн ялгадаггүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн болгон энэ өвчнөөр өвчилдөггүй. Дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэсэн тоо баримт байдаг. Өөрөөр хэлбэл гурван хүний нэг нь энэ өвчний халдварыг авсан гэсэн үг. Гэхдээ тухайн хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцлээс нь шалтгаална. Биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг. Сүрьеэгийн халдвар авсан ч насан туршдаа энэ өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой.

-Сүрьеэ өвчний тархалт ихсэхэд нөлөөлж буй хүчин зүйлс. Хэрхэн сэргийлэх вэ?

Гэхдээ тухайн хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцлээс нь шалтгаална. Биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг.

-Сүрьеэ нийгмийн халдварт өвчин. Ажилгүйдэл, ядуурал нь сүрьеэгийн өвчлөлийн байдалд хамгийн их нөлөөлдөг.  Ядуурал сүрьеэг үүсгэдэг. Сүрьеэгээр өвдсөн хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж өрхийн орлого багасдаг. Энэ нь эргээд сүрьеэ үүсэх нөхцөл шалтгаан болдог. Сүрьеэгээс сэргийлэх хамгийн гол арга нь сүрьеэгээр өвдсөн хүмүүсээ бид эрт илрүүлж, эмчлэх шаардлагатай. Мөн биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зөв зохицуулах, стрессгүй байх, амьдралын зөв хэвшлийг бий болгох нь чухал. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ш.Ганчимэг: Хууль бус тамга хийлгэсэн хүн бол БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа

Нийслэлийн БЗД-ийн Иргэдийн хурлын дарга Ш.Ганчимэгтэй уулзаж ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байна уу?

-Өнөөдөр Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хуучин Засаг дарга ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Иргэдийн хурал маань бие бүрэлдэхүүнээрээ бүтцээ байгуулаад үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 2016 оны аравдугаар сарын 23-нд орон нутгийн сонгууль дууссан. Сонгуулийн маргааш нь Сонгуулын хороо буруу ташаа тогтоол гаргаснаас үүдэлтэйгээр бүтэн зургаан сарын хугацаанд өчнөөн олон шүүх хуралд оролцож байна. Уг нь сонгогдоод гараад ирсэн төлөөлөгчид иргэдийнхээ төлөө үйл ажиллагаа явуулж, ганц ч гэсэн хороон дээр очиж ажлаа хийж баймаар байдаг. Тэр цаг заваа ер нь шүүх рүү явж өнгөрөөж байна.  Нөгөөтэйгүүр дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлах ёстой байдаг. 2017-2020 хүртэлх  “Нийгэм эдийн засгийн зорилт”-оо батлуулж чадахгүй явна. Өнөөдөр өдөр тутмын үйл ажиллагааныхаа зардлын төсвийг л батлуулсан. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр төсөв батлагдаагүй. Төсөв батлах хурал дээр МАН-ын төлөөлөгчид ирээгүй.

-Саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээр шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа гэсэн хариултыг өгч байсан. Тогтоосон хугацаа гэж байх ёстой. Ер сонгуулийн энэ маргаан хуулийн хүрээндээ шийдэгдээд явна уу, аль эсвэл хууль зөрчөөд үйлдэл хийгдээд байна уу?

-Сонгуулийн зөрчлийн маргааны хуулийн хугацаа нь гурван сарын хугацаатай. Энэ хугацаа нэгдүгээр сарын 23-нд дуусчихсан. Тэр өдрийн эцсийн шийдвэр нь АН-ын төлөөлөгч нарын талд гараад дуусчихсан. Гэтэл бүтэн сарын дараа буюу хоёрдугаар сарын 23-нд дүүргийн Сонгуулийн хороо хөөн хэлэлцэх хугацаа дуучихсан байхад дахин хүмүүст арга хэмжээ авсан тогтоол гаргачихсан. Дүүргийн сонгуулийн хороо хууль зөрчин тогтоол гаргачихаар бид нар дахин шүүхэд хандахаас өөр аргагүй байдал үүсч байгаа юм. Сонгуулийн хороо татан буугдсан хойно арга хэмжээ авсан бол хэнд хамаарахгүй. Гэтэл сонгуулийн хороог татан буулгаагүй байгаагаас нөхдүүд хууль бус шийдвэр дахин гаргасан. Хууль бус шийдвэр гаргасан эсэхийг шүүх л тогтоох учраас бид шүүхэд хандчихаад явж байна.

АН-аас нэр дэвшиж сонгогдсон зургаан төлөөлөгч буруугүй гэдэг нь тогтоогдсон.

-Анх орон нутгийн сонгуулийн дараа АН-ын зургаан хүн дээр маргаан үүсэж шүүхэд хандсан. Тэр хүмүүстэй холбоотой асуудал нь эцэслэн шийдэгдсэн юм уу. Учир нь олдохгүй шүүхтэй холбоотой асуудал олон сараар яригдаад байгаа болохоор ялгах салгах үүднээс тодорхой ярьж өгнө үү?

-АН-аас нэр дэвшиж сонгогдсон зургаан төлөөлөгч буруугүй гэдэг нь тогтоогдсон. Захиргааны хэргийн шүүхээс энэ сонгуулийн хороо буруутай шийдвэр гаргасан байна. Энэ зургаан хүнийг эргүүлээд  нэр дэвшигч, төлөөлөгчийн бүрэн эрхийг нь сэргээж тогтоох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тэр шийдвэр гарснаас хойш сарын дараа сонгуулийн хороо тухайлбал, Ш.Ганчимэг гэдэг хүний ухуулагч нь зөрчил гаргасан учраас ухуулагчийн ялыг Ш.Ганчимэг үүрэх ёстой гэсэн утга бүхий өөр тогтоол гаргачихаж байгаа юм. Миний ойлгож байгаагаар Монголд Улсад байтугай дэлхийн аль ч оронд хүний өмнөө хүн хариуцлага хүлээдэг тогтолцоо хаа ч байхгүй гэж үзэж байна. Сонгуулийн хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлаад сонгуулийн хорооны хэсэг нөхдүүд буюу БЗД-ийн МАН-ын дэд дарга Г.Атармаа байгаа гэж харж байна. Хариуцлага тооцох хугацаа өнгөрснөөс хойш ухуулагчийнх нь өмнөөс хариуцлага үүрэх ёстой гэж шүүхэд өгсөн. Ийм нөхцөл байдал үүсчихээд бид дахин үүний эсрэг шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч одоо хүртэл үргэлжилсээр явна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Дэлхийн бяцхан миссээр монгол охин тодорлоо

Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд оролцсон мисс Ц.Мичидмаа 5-7 насны ангилалд / Best princess of the world winner /, тэргүүн байранд орсон байна. Энэ удаагийн тэмцээн Гүрж улсын нийслэл Батуми хотод болсон бөгөөд Монгол улсаа төлөөлөн Ц.Мичидмаа, Ж.Сувд нар оролцсон юм. Харин Ж.Сувдын хувьд /best fashion of the world / номинацийн эзэнээр тодорсон байна. 

18-40 насны эрчүүд зам тээврийн осолд холбогдох нь их байна

Зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн хүйсийн харьцааг авч үзвэл амь насаа алдагсдын 69,9% нь, гэмтсэн хүмүүсийн 52,4%-ийг эрэгтэй хүмүүс эзэлж байна.Нас, хүйсийн үзүүлэлтээс дүгнэхэд 18-40 насны эрэгтэй хүмүүс нь зам тээврийн осолд өртөж амь насаа алдаж, гэмтсэн нь энэ насны хүмүүс замын хөдөлгөөнд идэвхитэй оролцдогтой холбон үзэж болох юм. Түүнчлэн хөдөлмөрийн насны хүмүүс замын хөдөлгөөнд зөв оролцоогүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэн нэгэн буруутай этгээдээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Жолооч та замын хөдөлгөөнд түрэмгийллээр бус, ухаалгаар оролцоорой.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Эрдэнэчулууныг сойх уу

 УИХ-д суудалтай гурван нам тус бүртээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойх хүнээ тодруулахаар ярилцаж байна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд  Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар нэр дэвшихээр битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн. Харин МАХН-аас Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууныг өрсөлдүүлэх хувилбар яригдаж байгаа аж. 
Л.Эрдэнэчулууны хувьд 1990 оны үед НҮБ-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын бие даасан байдлыг баталгаажуулж, Монгол, Оросын харилцааг дээд төвшинд хүргэж байсан дипломатч гэдгээр нь  нэр дэвшүүлэхээр ярьж буй сурагтай. 

Гэмт хэрэгтэнийг айлд нуугдаж байхад нь баривчилжээ

Хүн амины гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас урагшаа 35 километрт Шар хошуу гэх газар иргэн Б нас барсан байна гэх дуудлага мэдээлэл тус аймгийн цагдаагийн газарт ирсэн байна.

Уг дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж, хэргийн газрын үзлэг хийхэд иргэн Б нь бусдад хутгалуулсны улмаас нас барсан сэжиг, таамаг илэрч, хэргийг үйлдсэн байж болзошгүй О гэгчийг улсын хэмжээнд шуурхай эрэн сурвалжилж олж илрүүлэн баривчилсан байна. Гэмт хэрэгтэнийг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас хойш, айлд нуугдаж байхад нь баривчилжээ.

Улмаар Дундговь аймаг дахь цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

МАН-ын УЗ сонгуулийн санхүү босгох асуудлаар хуралджээ

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж, Зөрчлийн тухай хуулийн төсөл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Эдгээр төслүүдээр бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх аж. Үүнээс гадна МАН-ын  Удирдах зөвлөл хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар болон сонгуулийн санхүүжилт босгох асуудлаар хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Манай намын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж сонгуулийн хандив цуглуулах Ажлын хэсгийн ахлагчаар намайг сонгосон. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр хуулийн хугацаа болоогүй учир нэг ч удаа хуралдаагүй. Нэг ч төгрөг цуглуулаагүй” гэсэн юм.

Ардын нам Амьгүй албатынхаа толгойг илсээр байх уу?

Эрдэнэтэд зөвхөн эд барааг хэд нугалсан үнээр “шахаад” ханадаггүй аж. Эрх бүхий албан тушаалд дарга нарын эхнэр хүүхэд, нууц амраг, цүнх баригч гээд ажлаа мэдэхгүй, мэдэх ч шаардлагагүй тарвалзсан бүлэг хүн шахдаг. Тэд үйлдвэрийг мөлжих ганцхан зорилготой. Хамгийн хортой нь эд хөрөнгийн шахаанд үйлдвэр нэг удаа хохироод үлддэг бол эдгээр хувалз шиг хүмүүс урт хугацааны турш улсын хөрөнгийг сорж “бэлцийдэг”. Тухайлбал өнгөрсөн хугацаанд ерөнхий захирлыг тойрсон нэр бүхий 12 хүн нэмэлт цалин болгож 31500 евро буюу 82,6 сая төгрөгийг сар бүр авч байв. Мөн гэрээний дагуу дэмжлэг үзүүлэх нэрээр найман хүнд 189 мянган евро буюу 496,1 сая төгрөгийг олгосон байдаг. Улаанбаатар хотод орон сууц худалдан авахад нь зориулж зургаан хурган даргын данс руу 3 тэрбум 586 сая төгрөг Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлсэн. Энэ мэтчилэн “шахааны” хүмүүсийн мөлжлөг үргэлжилнэ. Одоогийн байдлаар төрийн мөнгийг аль болох эртнээс сорох гэсэн 200 хүнийг “Эрдэнэт”-ийн нүх сүв болгоноор чихэх гэж улайрч байна. Энэ томилгооны ерөнхий гүйцэтгэгчээр “амьгүй албат” Ц.Ням-Осор гардан ажиллаж байгаа аж. Тэрээр Х.Бадамсүрэнгийн тансаглалыг хүлээн зөвшөөрч, цээжээрээ хамгаалсан. Хууль зөрчиж, ТУЗ-ийн гишүүдийг төрөөс зуун хувь томилсон. Түүний зассан энэ замаар дээрх шахааны хүмүүс саадгүй орох учиртай аж. Ц.Ням-Осорын томилгоо хийх цайрсан арга хэвлэлээр хэдийнэ бичигдээд эхэлжээ. Тэрээр “Намын шахааны хүмүүс их байна, сул орон тоо байхгүй” гэх шалтагаар жирэмсэний амралтаа дуусгаад ирсэн хүнийг хүртэл ажлаас нь хөөсөн сураг дуулдана. Амьгүй албатын энэ мэт ядарсан арга Ардын намын нэр хүндийг навс унагаж байна. Уг нь хамгийн олон жилийн түүхтэй, боловсон хүчний нөөц сайтай нам гэдэг сэн. Удирдах зөвлөлийнхөн нь Ц.Ням-Осор шиг хүнээр төрийн чухал албаа хашуулж, намынхаа нэр хүндэд удаа дараа ийм эрсдэл нялзаахыг зүгээр хараад суухгүй нь лавтай.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
86
МАФын хошног сайт
2017/04/25 66.181.160.108
Estoi hutsdag haltar gulug ve?
Baasankhu shig shudarga hun bhgui shu! Ard tumnee elgeer ni hevtuulsen ideed tsaddaggui tsuuvruud shig bish. Uruunuus ni gargah nereer ene huniig daramtalj bna sh de. Yadgiin uneniig l helj bna
2017/04/24 66.87.80.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment