УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
-----------------------------
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.04.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар
-------------------------------------------------
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ
НЭМЭЛТ: 12:25 цаг
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Төрийн болон албаны тухай нууцын талаар яригдаж байна. Албаны тухай гэхэд маш олон байгууллага нууцын тамга тэмдэг дардаг, хуулийн цар хүрээ хумигдах вий. Гааль, шүүхийн байгууллага нэг тэрбум хүртэл төгрөгийн урамшууллын мөнгийг тооцож төсөвт тусгах юм уу. Энэ нь хууль эрхзүйн болоод Үндсэн хуулийн үзэл санаанд хэрэгжих боломжтой юу. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана. Сайн хуулийг буруугаар ашиглах нөхцөл үүсэх вий.
Хуульзүй дотоод хэргийн ТНБД П.Сайнзориг:
-Тодорхой мэдээллийг ил тавьж буй этгээд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах асуудлыг нээлттэй болгож байна. Эх сурвалжаа нууцлах боломж. Хэвлэл мэдээллийн салбарт яригдаж буй редакцын хараат бус байдлаас гадна эх сурвалжаа нууцлах асуудал сэтгүүлзүйд байхгүй. Тодорхой хамгаалалт байхгүй. Хууль хяналтын байгууллага мэдээлэгчээ хэлэхийг шаардах, мэдээлэгч хэлмэгдэх зэрэг олон сөрөг үр дагавар гардаг. Тиймээс бид хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн зөвлөлийг хуульчлах, эх сурвалжаа нууцлах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-д хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль оруулна. Төрийн болон албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал ХЗДХ-нд явж байна.
НЭМЭЛТ: 12:10 цаг
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Сэтгүүлч Болормаа хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэж байсан ч эцэст нь гэр бүл нь хохирсон. Энэ үүднээс авч үзвэл маш чухал асуудал. Тэгэхээр олон хүн матаас болж буруу зуршлыг нийгэмд бий болгох вий гэсэн болгоомжлол байна. Өнөө өглөө нэг зүйлийг би хэлсэн. Манай улсын хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна, энэ хүмүүсийг шөнийн тарифыг тусгах хэрэгтэй гэдгийг хэлэхэд утааны асуудал гэр хорооллын асуудал биш бүх хүний асуудал, зайсанд хүртэл үнэртэж байна гэдгийг хэлэхэд зөвхөн Зайсангийн тухай ярьсан юм шиг гуйвуулж байна. Зарим сөрөг хүмүүс. Ийм зөрүү ойлголт шиг нийгэмд буруу тийшээ эргэх вий энэ хуулийн төсөл. Нийгэмд чухал асуудал руу хандах ёстой шүү дээ. Дээр автобусны тухай ярихад л нэг үгийг гуйвуулж буруу ойлгож байгаа юм. Уг нь парк шинэчлэлтийн тухай л ярьж байсан юм. Өнөөдөр гэр хорооллын айл өрхүүдийн саналыг тусгах ёстой асуудал болохоос биш тоглоом шоглоом болгож хүний нэр төрийг унагаах хар пи-ар болгож ашиглах нь байж боломгүй. Тиймээс хууль тогтоож буй хүмүүсийн хувьд бид өнөөдөр Хуульзүй дотоод хэргийн яам заалт бүрт анхаарах ёстой. Энэ асуудлыг дэмжвэл нухацтай хандах ёстой. Шүгэл үлээгчийг хамгаалах эрхзүйн орчин бүрдүүлэхэд энэ хууль гарах учиртай.
НЭМЭЛТ: 11:00 цаг:
МАТААСЫГ МӨНГӨН УРАМШУУЛЛААР ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ хоёр, гурван зүйл ярих шаардлагатай. Хуулийн төсөлд мөнгөн урамшууллыг эргэж харах хэрэгтэй. Х.Нямбаатар сайд “1990-ээд оноос өмнө амьдарч байсан ах эгч нар” гэж хэлж байна. Би яах вэ, хүүхэд байсан. Гэхдээ манай эмээ өвөө,эцэг эхийн хувьд энэ бол инээдэм биш байсан. Тэр нийгэмд матаасын ачаар албан тушаал ахидаг, нам дотор нэр хүндтэй болдог ийм нийгэм байсан шүү дээ. Тиймээс би матаасын соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Харин маш тодорхой гэмт хэрэгт олон хүнийг хамруулсан иргэдийг санхүүгийн алдагдалд оруулсан хэрэгт байж болно. Харин бусад ерөнхий зохицуулалтгүй асуудалд тэр чигтээ бизнес болно. Зарим хүн ч нийгмийн сүлжээнд хэн нэгнийг матаад 100 сая төгрөгтэй болох боломжтой тухай бичсэн байна билээ. Энэ урамшуулал 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум хүртэл төгрөгийн урамшуулал авахаар хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байна. Нарийн шалгуур нь юу вэ. Ямар тохиолдол өгөх вэ.П
НЭМЭЛТ: 10:30 цаг Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцлээ. Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асуув.
УИХ-ын гишүүн Д.Баттулгат:
-Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Аливаа асуудал хоёр талтай. Тэгэхээр, авлигын индексээр дэлхийд 111-т жагсч байгаа улсын хувьд энэ төрлийн хэрэгцээ шаардлага үүсч байгаа нь үнэн. Иргэд шүгэл үлээснээр мөнгө авна гэсэн хандлага үүсэх вий. Энэ нь хүнийг хилсээр гүтгэх, дургүй хүмүүсээ матах, хүмүүсийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх вий. Энэ байдал 1930-аад оны нөхцөл байдал давтагдах дүр зураг давтагдна гэж харж байна. Үүний шалгуурыг хэрхэн тогтоосон бэ. Нийтийн эрх ашгийг хөндсөн мэдээллийн талаар шүгэл үлээсэн бол байгууллагын дотоод журам, нууц хадгалах үүрэг зэргээ зөрчсөн зэргээр үзэхгүй байх эерэг зохицуулалт олон улсад байгаа. Тиймээс байгууллагуудаас ирүүлсэн үү. Шүгэл үлээгчийн шүгэл үлээх сувгийг нэрлэж зааж 6 байгууллагад ханддаг болгох учир нь юу вэ. Уг нь нээлттэй болгох боломжгүй юу.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ХАМГААЛЖ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА
Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлыг хуульчилж буй 2 үндсэн зорилготой. Нэгдүгээрт, эрх бүхий албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах. Мөн шүгэл үлээж буй хүмүүсийн эрхзүйн байдлыг хамгаалж элдэв шахалт хавчлага дарамт хардлагад оруулахгүй байх үүднээс эрхзүйн байдлыг нь тодорхой болгож хамгаалах зорилготой. Өмнө нь Хуульзүйн байнгын хороо, бүлэг дээр ч хэлэлцүүлж байхад ийм асуудал байгаа юм.
1990 оноос өмнөх хуучин нийгмийн үеийн матаасны тогтолцоог эргэн сэргээж байна гэсэн болгоомж байна. Ялангуяа 1990-ээд оноос өмнө нь амьдарч байсан ах эгч нарт маань ийм комплекс байгаад байна.
Өөрөөр хэлбэл, хуучин нийгмийн үед хүнийг үндэс угсаа, язгуур гарал, шашин шүтлэгээ нууж хаасан зүйлийг илчилж матдаг тогтолцоонууд байсан. Үндэс угсаа, шашин шүтлэг гарал үүслээр нь хэлмэгдүүлдэг тогтолцоо байсан. Харин өнөөдөр 1992 оны шинэ Үндсэн хуулиар 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, суурь зарчмуудад нийцсэн эрхзүйн тогтолцоогоор явж байна. Марксист тогтолцоогоос салаад 30 гаруй жил болж байна. Тиймээс шүгэл үлээгчийг матаасны тогтолцоотой адилтгаж болохгүй. Энэ хуулийн төслийг цэвэр олон нийт рүү чиглүүлж байна.
Энэ хуулийн төслийг цэвэр олон нийт рүү чиглүүлж байна. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа бол түүнийг мэдээлэх эрх одоо ч байгаа. Үүнийг шүгэл үлээгчийг хуулиар хамгаалж, урамшуулж, олон нийтийн хяналтыг сайжруулъя гэж байгаа юм.
Х.Батлут гишүүний асуултын дагуу хуулийн төсөлд туссан. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад авлига ашиг сонирхлын талаарх олж авсан мэдээллээ шүгэл үлээхэд Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулийн хязгаарлалт хамаарахгүйгээр шүгэл үлээх эрх нь нээлттэй байгаа шүү гэж хязгаарлалтыг нь авч хаясан. Эрхэм гишүүд нэг зүйл ойлгоосой. Авлигатай тэмцэхэд олон нийтийн хяналтыг чиглүүлэхэд чухал байна. Өнөөдөр АТГ-ын цөөхөн албан хаагч хууль сахиулах байгууллагын цөөхөн албан хаагчид авлига албан тушаалын гэмт хэрэг, нийтийн эрхзүйн субьектуудын дур зоргоороо авирлаж буй үйл ажиллагаа, томоохон корпорациудын хууль бус үйл ажиллагаа бүхэлдээ хянаж чадахгүй.
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ Л ҮЛЭЭНЭ
Хуульзүй дотоод хэргийн ТНБД П.Сайнзориг:
-Мөнгөн урамшууллын асуудал байгаа. Гэхдээ хуучин цагийн матаас гэдэг ойлголт биш. Шүгэл үлээгчид нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээнэ. Ингэхдээ авлига, ашиг сонирхол, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, шударга өрсөлдөөн зэрэг тодорхой хүрээнд авч үзэж байгаа. Иймд мэдээлэл хүлээн авах байгууллагуудыг хэт өргөтгөж болохгүй. Тэгэхээр тодорхой хүрээнд мэдээлэл хүлээн авснаар хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлж мэдээлэл гаргагчийн аюулгүй байдал, хамгаалах асуудлыг авах учраас ийнхүү зааж байгаа. Тухайлбал, ХЭҮК болон прокурорын байгууллага гэх мэт. Хоёрдугаарт, мөнгөн урамшууллыг заавал өгөх гэж буй асуудал биш. Хэрэв авлига ашиг сонирхлын эсрэг шүгэл үлээлээ гэхэд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх ёстой. Аливаа этгээд гэм буруутайд тооцогдож тодорхой хэрэг маргаан шүүхээр эцэслэгдсний дараа мэдээлэл гаргасан этгээд хүсэлт гаргавал тодорхой гэмт хэрэг зөрчлийн улмаас орж ирсэн орлогоос санхүүжих байдлаар урамшуулал олгох тухай тусгаж байгаа юм. Мөн нууцаар халхавчлан маш их ашиг сонирхол байдаг гэсэн олон нийтийн шүүмжлэлийг бид хуулийн зохицуулалтаар нээж байгааг хэлье. Хуулийн 2 дугаар зүйлд, хувийн ашиг сонирхол, хамаарал бүхий этгээдээс өш хонзон авах сэдлээр шүгэл үлээхийг хориглосон. Ийм чиглэлээр шүгэл үлээвэл тодорхой хуулийн хариуцлагатай байхаар тусгаж өгсөн.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Ойлгож байгаа ч нийгмийн соён гэгээрүүлэх талд онцгой анхаарахгүй бол асуудал үүснэ. Хуулийн төслийг сурталчлахаас авхуулаад олон чухал ажлыг хийхгүй бол ямар нэгэн шалтгаанаар хэн нэгнийг хэлмэгдүүлдэг асуудал тасрахгүй. Хариуцлагын асуудлыг тусгахгүй бол аливаа асуудал цэгцтэй байна. Үүнд шүгэл үлээгчийн тухай хуулийн гол төсөл чиглэсэн байх ёстой шүү гэдгийг хэлье.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хэлэлцэх асуудлаас өмнө зарим асуудлыг сөхье. Монгол Улсын 21 аймгийн хамгийн том аймгуудаар явж иргэдтэй уулзалт хийж байгаа. Дорноговь аймгийн Эрдэнэдалай суманд иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр иргэд маш олон санал хэлж байна. Малын 40 хувь уналаа, үүнд ямар арга хэмжээ авах гэдгийг асууж байна билээ. Махны квот маш том асуудал болж байна. Богино хугацаанд махаа экспортолж валютын урсгалыг татмаар байна. Энэ жил 875 мянган төл хүлээн авсан. Үүний 10 хувийг нь гаргахад л экспортлох боломжтой болно. Ийм их малын хэрэг байна уу. Бэлчээрийн хомсдолтой, малынх нь үнэ уначихсан. Квот тавих ямар шаардлага байгаа юм. Махаа экспортлохгүй бол малчдын амьдрал сүйрлээ шүү дээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт, ҮХЦ-ийн хууль зөрчсөн гишүүдийг хуулийн дагуу буцаан татах хүсэлт гаргасан. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний хувьд хүсэлт гаргасан. Энэ хоёр асуудлаар УИХ хэлэлцэх ёстой. Цэцийн гишүүн Үндсэн хууль зөрчиж болохгүй. Үндсэн хуульд халдсан хүмүүсийг төр цэвэрлэдэг байх ёстой. Мөн хэлэлцүүлгийн явцад төсөв дагаж орж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтын бонд баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Хөгжлийн банкийг үе үеийн улс төрчид дампууруулсан. АН-ын үед Худалдаа хөгжлийн банктай нийлж унагасан. Манай намын үед 2017 онд одоогийн Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамт жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны хуульд оруулсан. Ингэснээр манай дарга сайд нар сонгуулийн менежерүүдээ оруулж ирсэн. Чингис банкинд 49 тэрбум төгрөг байршуулж байхгүй болгосон, маш олон компани зээл авсан. Сангийн сайд үүгээр ч зогсохгүй шүү, ЖДҮ, Хөгжлийн банк, хөгжлийн сан, бичил санхүүгийн хөгжлийн сан гэж Монголбанк дахь сангаас хүртэл ББСБ-аар жилийн 6 хувийн хүүтэй гурван удаа зээл авсан. Энэ шалгалтыг эдгээр улсаас эхлүүлэх хэрэгтэй. Бид 23 компанийг АТГ-д шалгуулахаар өгсөн. Дээр нь нэмэгднэ. Ноолуур, алтны компаниуд ч хамаатай. Шалгасны дараа Хөгжлийн банкны зээлийг төр төлөх үү, үгүй юу. Тийм учраас тогтоолын төслийг татах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй. Шалгалтын явцад харж байхад улс төрчдийн компаниуд зээлээ төлдөггүй. Өчнөөн тэрбумын зээлээ төлөөгүй ч асуудал байгаа. Төрийн банк юу болсон юм, бүү мэд. Ард түмэндээ өгч байна л гэж байгаа юм. Үүнийг ийм хүнд үед иргэд авах уу. Хөгжлийн банк, ЖДҮ, Бичил санхүү, төрийн банк бүгдийг нь мөлждөг байж болохгүй.
УИХ-ын дарга Г.Занданштар
УИХ-аас Хөгжлийн банкны хяналт шалгалтын түр хороог байгуулсан. Үүнийг УИХ хэлэлцэж байгаа. Хоёрдугаарт Ц.Даваасүрэн гишүүнээ, ҮХЦ-ийн асуудлыг хоюулаа яривал Үндсэн хууль зөрчсөн болно. ҮХЦ-ийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүх тогтоосон бол ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллага нь УИХ татаж болно. Таныг энэ асуудлаар анх дэвшүүлэхэд би танд хэлж байсан.