8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нийслэлийн эрчим хүчний эх үүсвэр 300 МВт-ын дутагдалтай, дулааны эх үүсвэр хасахтай байгаа"

2022-11-29 09:00:00

Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны эх үүсвэрийн талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-аар ирэх оны төсөв хэлэлцэх үеэр мэдээлэл өглөө.

Тэрбээр нийслэл хотын дулаан хангамжийн эх үүсвэр маш хүнд байдалд орсон байгааг хэлэх ёстойг онцлоод "Барилга байгууламж барьсан байгаа байдлаар нь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал, дулаан болон эрчим хүчний эх үүсвэрийн асуудал бол болж байгаа мэт харагдаж магад. Газар доорх байгууламжийн асуудал нүдэнд харагдахгүй. 60-70% нь газар доогуурх байгууламж. Хамгийн их хөрөнгө оруулалт, хамгийн их хүн хүч шаардсан ажил бол газар доорх Улаанбаатар хотын асуудал" гэв.

Мөн "Нийслэлийн дулаан хангамж, эрчим хүчний хэрэглээний асуудал 1970-аад оны Улаанбаатар хотын хэмжээнд очсон. Цахилгааны 300 МВт-ын эх үүсвэрийн дутагдалтай яваа, одоогийн байдлаар. Бид цахилгаан машин, автобусыг дэмжинэ гээд байдаг. 500 цахилгаан автобус орж ирэхэд 180 МВт-ын эх үүсвэр хэрэгтэй болно. Улаанбаатар хотод хөнгөн галт тэрэг 18.2 км явлаа гэхэд 128 МВт эх үүсвэр хэрэгтэй. Гэр хорооллыг эрчим хүчний эх үүсвэрээр зохицуулж хангахад нэмэгдэнэ. Цаашдаа Улаанбаатар хотын эх үүсвэр аюулын харанга дэлдэхээр байна. 

Дулааны эх үүсвэр бүр ХАСАХ дээр явж байгаа. Зургаан байршил дээр дэд, жижиг, хийн станцаар холбох санал ЭХЯ дээр ярьж байгаа юм билээ. Энэ болонгуут ИТХ-аар орох байх" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
төрийн байгууллагуудын хариуцлага муу байна
ТӨР 300 мгв ын цахилгааны эх үүсвэрийн хэрэгцээг яагаад урьдчилан тодорхойлж, арга хэмжээ аваагүй юм бэ? Харахад хариуцсан сайдуудаа томилж л байдаг. ТЭД ажлаа хийдэггүй.
2022/11/29 192.82.68.213