8o
Улаанбаатар хот
mobile menu

ЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁ

2026-01-07 00:00:00

МЭХ-НЫ 2025 ОНД ХИЙСЭН 10 ОНЦЛОХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН 

1. МЭХ 2025 онд Дорнод, Завхан аймагт ХМЭ нийгмийн зорилтот төслөө хэрэгжүүллээ. 2 аймагт хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт 14,534 хүн хамрагдлаа. Нийт хорт хавдрын сэжигтэй 

  • Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний үзлэг, оношилгоо-5943
  • Эмэгтэйчүүдийн хөхний үзлэг, эхо-5154
  • Урологийн үзлэг /Эрэгтэйчүүд/-3357 

2. 2025 оны мал тооллогоос эхлэн МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ӨМЧЛӨХ ЭРХЭЭ ЭДЛЭЖ ЭХЭЛЛЭЭ. МЭХ-оос санаачлан өнгөрсөн 11 дүгээр сард  "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ-МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД" үйл ажиллагааг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. МЭХ Үндэсний статистикийн хороотой сүүлийн нэг жилийн турш хамтран ажиллаж малчин эмэгтэйчүүдийн өмчлөх эрхийг эдлүүлэх мал тооллого хийхэд зөвхөн өрхийн тэргүүний нэр дээр бичигддэг байсныг өөрчлөлт оруулж эхнэр, нөхрийн нэр хамтад нь Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого хийхэд бичигдэхээр өөрчлөлт орж, малчин эмэгтэйчүүд өмчлөх эрхээ эдлэж эхэллээ. 

3.МЭХ-оос 2025 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Төрийн ордонд "Эхийн алдар" нэртэй арга хэмжээг зохион байгуулж, энэхүү арга хэмжээнд ирсэн 1000 эмэгтэйд “Цалинтай ээж” хөтөлбөрийг шинэчлэн өөрчлөх “ДЭМ” хөтөлбөрийг танилцуулж, санал авсан. Тус ДЭМ хөтөлбөрийн хүрээнд гаргасан саналыг МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатарт танилцууллаа. 

4. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх “ДУЛААХАН” уулзалт лекцэнд  Завхан, Дорнод аймгийн 4000 иргэн хамрагдлаа. 

5. Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг, дэлгэцийн дон, мэргэжил сонголтын талаар, бэлгийн замын халдварт өвчний хор уршиг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдлын тухай, дэлгэцийн цаадах аюул, хүчирхийлэлийн эсрэг НАНДИН төсөлд өсвөр үеийн 4000 хүүхэд хамрагдлаа. 

6. МЭХ Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын тухай "ПАГМАДУЛАМ" уран сайхны кино, Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны кино хийсэн. Тус 2 кино 2025 онд зохиогчийн оюуны өмчийн гэрчилгээг авч, эцсийн өмчлөгч нь МЭХ боллоо. 

7. 2025 онд МЭХ ажлын байрандаа  томоохон хэмжээний засвар хийж, тав тух ажлын байрыг бий болголоо. 

8.  МЭХ “Хөх сар” бүтээлтэй боллоо. Зургийн агуулга, өнгө, санаа, илэрхийлэл, дүр бүхэн өөр өөрийн онцлог бүхий нийгмийн байдлыг илтгэсэн түүхэн бүтээлийг Зураач Б.Энхчулуун зурлаа. 

9. МЭХ-оос I WOMAN төслийг танилцуулж нээлтийг өнгөрсөн 3 дугаар сард хийлээ. Энэхүү төсөл нь технологийн дэвшлийг ашиглан Үндэсний хэл дээр хийгдэж буй эмэгтэйчүүдийг нэгтгэх зорилготой флатформ бөгөөд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, сургах, хөгжүүлэх, лояалти хөтөлбөрт хамрагдах, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах, бие биенээ дэмжих, хамтдаа суралцах зорилготой юм.

Хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хамтдаа Хөгжье, Нөхөрлөе, Хуваалцья

10. МЭХ-ны Баянзүрх дүүргийн салбар энэ сарын  06-ны өдөр "ЭМЭГТЭЙЧҮҮД - Хөгжил, Хамгаалал Баянзүрх дүүрэг" арга хэмжээг дүүргүүдээс анх удаа ТӨРИЙН ОРДОНД амжилттай зохион байгууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл