Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд нэгэн бүсгүй хүүхэдтэйгээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл амаржих газарт эх, хүүхэд эндсэн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Холбоотой мэдээлэл:
- Амаржиж чадалгүй амиа алдсан охиныг задлан шинжилгээнд оруулжээ
- Нэгдүгээр эмнэлэгт хүүхэдтэйгээ амиа алдсан эмэгтэй Хөвсгөл аймгийн харъяат нэг байжээ
- Амаржих гэж очсон эх хүүхэдтэйгээ хамт амиа алдсан хэрэг гарлаа
Мөн Эрүүл мэнд, спортын яамнаас ажлын хэсэг гарчээ. Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатар “Энэ асуудлаар мэдээлэл аваад ажлын хэсэг томилсон. Эмч, эмнэлгийн ажилтны алдаа байна уу, эсвэл өөр суурь өвчлөлтэй холбоотой байна уу гэдгийг мэргэжлийн комисс шалгана. Ажлын хэсэг 14 хоногийн дотор дүгнэлтээ гаргана. Эх хүүхэд эндсэн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана” гэлээ.