8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ц.Нямдорж “Эрдэнэт Үйлдвэр”-ийн гэрээг ил болгож, АН, МАН-ын ана мана үзэлцэх орон нутгийн сонгуулийн дуулианаар даваа гараг өндөрлөлөө

2016-10-17 19:00:00

 

Түм түжигнэж, бум бужигнасан их хотын завгүй амьдрал ийн өндөрлөж байна. Ажлаа тарж амраг хайрт, гэр бүл үр хүүхдүүдтэйгээ уулзах гэж яаран сууна уу. Тэгвэл гэртээ очих замдаа даваа гарагт улс эх орон, дэлхий дахинаа болсон үйл явдлыг онцлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм мэдээгээ хүргэж байна. 

Маргаашийн өдөрт тань амжилт хүсэж, гялалзаж яваарай хэмээн ерөөж байна.  

 

Ц.Нямдорж: "Эрдэнэт Үйлдвэр"-ийн нууц гэрээ ил боллоо

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гэрээнд гарын үсэг зурсанаас хойш ажлын тав хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ээс мөнгө шилжүүлсэн” талаар хэллээ. Мөн тэрбээр “Эрлдэнэт үйлдвэр”-ээс энэ онд татварт төлөх ёстой мөнгө алга болсоны учир энэ. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр болон Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ХХБ-ны мэдэлд очиж, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан явдал ил боллоо” хэмээн онцоллоо. Энд дарж үзнэ үү.

АН, МАН-ын ана мана үзэлцэх орон нутгийн сонгууль

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль зөөврийн хайрцгаар санал өгөх шаардлагатай хүмүүсийн саналыг авч эхэлснээр маргааш эхэлнэ. Харин  нөгөөдөр нийтийн санал авах өдөр бөгөөд иргэд бүх нийтээр амрангаа сонгуульдаа оролцох юм. АН-ын нэр дэвшигчдийг ялгаварлан гадуурхаж бүртгэхээс татгалзсан гэх хэл амтайгаар эхэлсэн энэ удаагийн сонгуульднийт 1972 тойрогт 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Гол өрсөлдөөн МАН, АН-ын хооронд болж байна. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд МАН эрх барьж буй намын хувьд хамгаалсан тактикаас өрсөлдөж буй бол АН давших аргыг хэрэглэж байна. АН-ын сурталчилгааны тоглолт МАН-ын амлалтаасаа буцсаныг сануулахад төвлөрч буй бол МАН-ын гишүүдийн сурталчилгаа уриалсан, лоозогносон, амласан байдаг л хэлбэрээр явагдаж байна. МАН-ынханд өнгөрсөн 100 хоногт хийсэн гээд гайхуулчих ганц ч ажил алга.  Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

Япон улс руу 30 хоногийн дотор визгүй зорчих асуудал энгийн иргэдэд хамааралгүй

Бид энэ талаар Японы элчин сайдын яамнаас тодруулахад “Хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор болсон. Энгийн паспорттой  иргэдэд хамааралгүй” гэсэн хариултыг өглөө. ТэгэхээрЕрөнхийлөгч, Ерөнхий сайд болон төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн гэр бүлийнхэн гэх мэт дипломат паспорттой иргэд тус улс руу визгүй зорчих юм байна. Харин энгийн паспорттой иргэд өмнөх шиг гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих “богино хугацааны олон удаагийн виз” визээр зорчих аж. Энд дарж үзнэ үү.

Хүүхдийн мөнгө авах эсэхээ онлайнаар шалгах боломжтой

Эцэг, эхчүүд дараах линкээр http://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php орж хүүхдийн мөнгөө хэзээ авах эсэхээ шалгаж болох юм байна. Энд үзнэ үү. 

 

Дэлхий мэдээ: Хятадын сансрын хөлөг дэлхийн тойрог замд нэвтэрлээ

Сансрын хөлгийн төвийн удирдлагуудын хэлж буйгаар “Тиангун-2” сансрын лабораторид 2 хоногийн дотор очих бөгөөд 30 хоногийн хугацаанд даалгавар биелүүлж дуусгана гэв.Энэ нь Хятадын сансрын салбарт бие даан биелүүлж буй анхны томоохон даалгавар аж.   

 

Ресторанаас 30 доллараар юу худалдан авч болох вэ?

 Дэлхийн орнуудад ямар үндэсний хоолыг 30 ам доллараар авч болохыг зурагт  мэдээгээр оруулж байна.Дээрхи хоолны рестораны хувьд  дундаж зэрэглэлийнх бөгөөд хоолны төлбөрт татвар, гар цайлгах мөнгө ороогүй болно. Үргэлжлэлийг эндээс уншина уу. 

Уншигч та бүгдийн амралтанд зориулан өхөөрдөм хөөрхөн бяцхан үрсийн талаар зурагт мэдээ оруулав. Эндээс уншина уу.  Таны төсөөлөл, бодит байдал өөр гэдгийг нотлон харуулах болно.

 
Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл