8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Нөхөн сонгууль ирэх ням гаригт явагдахаар болж, манай хүүхэлдэйн кино дэлхий нийтийн анхаарлыг татсан өдөр

2016-10-20 19:19:00

Эх орон, дэлхий даяар болж буй үйл явдлыг сорчлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм мэдээг хүргэхэд бэлэн боллоо. Баяр жаргалтай амьдралын өдөр дуусаж, их хотын бужигнасан хэмнэл амар амгалан шөнөөр ээлжээ солиж байна. Эрхэм уншигч та маргаашийн нартай уралдан босож, их ажил амжуулж, бусдад аз жаргал, инээд хөөр бэлэглэхийг ерөөе. “Маргааш” бол цоо шинэ боломж эрэлхийлэх өдөр юм. Олдож буй хугацаа, хором бүрийг хадгалж, хамгаалаарай. 

ӨНӨӨДӨР МАНАЙ ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

Р.Саруул: Бондын мөнгөөр гараа угаасан хүмүүс эхнээсээ тодорч эхэлсэн нь миний бичсэн нийтлэлийг үнэн, зөв гэдгийг батлаад өглөө

Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлыг татаад буй энэ цаг үед бид "Өглөөний сонин"-ы Эрэн сурвалжлах албаны дарга, сэтгүүлч Р.Саруултай ярилцлаа. Нэг жилийн өмнө бичиж байсан түүний нийтлэлүүдийг Хууль зүйн яамны "Хөгжлийн банк"-нд хийсэн шалгалтын энэ удаагийн дүн батлаад өгчихөв үү гэх бодол төрж байсныг нуух юун. Үргэлжлэлийг эндээс уншина уу. 

Сонгуулийн дүн удаж гарч буй шалтгааныг ингэж тайлбарлав

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Энэ удаагийн сонгуулиар 1765 тойргийн мэдээллийг хурдан хугацаанд нэгтгэх боломжгүй байсан. 15 мянган нэр дэвшигчийн мэдээллийг дэлгэц дээр гаргах техникийн боломжгүй байлаа. Сонгуулийн дүнтэй танилцана уу.


Орон нутгийн сонгуулийн онцлог, содон зүйл юу байв

Өчигдөр /2016.10.19/ өдөр  сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох түүхэн чухал өдөр тохиолоо. Бид өнгөрсөн зургадугаар сарын 29-нд долоо дахь удаагийн парламентын сонгуулиа явуулж, төрийн бодлого тодорхойлж, хууль батлах эрхэм төрийн түшээдээ сонгосон бол энэ удаад бидэнтэй хамгийн ойр ажиллах төлөөлөгчийг сонгох хариуцлагатай өдөр байв.Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуультай холбогдуулан онцлох, сонин содон бүхнийг chuhal.mn онцолж байна. Эндээс уншина уу. 

ЗӨВӨЛГӨӨ: Гадаадад сурч буй оюутнууд "оюутны хөгжлийн зээл"-ийг хэрхэн яаж авах вэ

Зээл олгохдоо үл хөдлөх хөрөнгө барьцаалж олгоно 
Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл олгохдоо магистрантад 2 жил, докторантад 3 жил,  баклавр 4 жил хүртлэх хугацаатай үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгох аж. Гэхдээ  дэлхийн шилдэг их дээд сургуульд баклаврын  түвшинд сурч буй оюутан тухайн сургуулийнхаа сургалтын төлбөрийн албан ёсны нэхэмжлэх дээр төлбөр нь хэд гэж заасан байна түүнийг нь олгох боломжтой гэнэ. Гадаад оюутны зээлтэй хамааралтай мэдээллийг эндээс авна уу. 

ВИДЕО: Монголчуудын хийсэн анимэйшн хүүхэлдэйн кино дэлхий нийтийн анхааралд өртлөө

ЗӨВӨЛГӨӨ: Гадаадын их дээд сургуульд суралцахад юуг анхаарах вэ

Та бүхэндээ дэлхийн шилдэг сургуулийг танилцуулж, элсэн суралцахын тулд ямар шаардлага тавидаг,суралцаад төгссөний дараа хөдөлмөрийн зах зээлд хэр эрэлттэй байдаг талаар мэдээлэл хүргэж байна. Хүүхдийнхээ боловсролд анхаардаг эцэг эхчүүдэд зориулав. 

 Фото: Казах түмний нүүдэл

Гадны зураглаачын нүдэнд бидний нүүдэлчин соёл камерийн дуранд хэрхэн өртсөн талаар мэдээлэл хүргэе.Энд дарж үзнэ үү.  

ДЭЛХИЙ ДАХИНАА: Хиллари Клинтон, Доналд Трамп нарын халз мэтгэлцээний онцлох ишлэл

Хиллари Клинтон мэтгэлцээний явцад Доналд Трамп АНУ миссийг“гахай” гэж дуудсэн, эмэгтэйчүүд рүү удаа дараа дайрч, үр хөндөлттэй холбоотой асуудлыгдахин дахин хөндөж, "судсыг нь атгсан" гэж болно. Харин Доналд Трампын хувьд Хиллари Клинтонтой холбоотой 3300 емайл хаягийн асуудлыг хөндөж, цагаачлалын асуудалд хатуу байр сууртай байгаа талаар удаа дараа илэрхийлж байна. Ойрхи Дорнодын асуудал маш хурц байгааг илэрхийлээд агуу Америк улс мөхөж байна  хэмээн онцолж байна


Нөхөн сонгууль ирэх ням гаригт явагдана

Орон нутгийн иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгуульд нийслэлийн сонгогчдын ирц тааруу байв. Нийслэлийн 152 хорооноос 73 хоронд ирц хүрсэн бол үлдсэн 79 хороонд нөхөн сонгуулль явуулахаар боллоо. Нөхөн сонгуулийг энэ сарын 23-ны өдөр буюу ирэх  ням гаригт явуулахаар боллоо. Нөхөн сонгууль явуулахад саналаа өгсөн хүн өгөхгүй бөгөөд өгч амжаагүй иргэд саналаа өгөх юм байна. Ирц хүрээгүй хороодын талаар мэдээлэлийг хүргэж байна.

Нэмэлт санал хураалт явуулах хороод:

  1. Сүхбаатар дүүрэгт 1,3,9,10,11-р хороо
  2. Хан-Уул дүүрэгт 2,3,4,11,15 хороо
  3. Баянгол дүүрэгт 1,3,4,5,6,7,10,20-р хороо
  4. Баянзүрх дүүрэгт 2-5,7-12,14,16-22-р хороо
  5. Чингэлтэй дүүрэгт 4,5,7-19-р хороо
  6. Сонгинохайрхан дүүрэгт 1-5,7,9,11,13,17-19,21-26,28,29,31-р хороо
  7. Багануур дүүрэгт 5-р хороо

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/10/20 139.5.218.232