8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Эцэг, эхчүүд УИХ-д шаардлага хүргүүлж, Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлсэн өдөр

2016-11-01 19:00:00

Хүний амьдралд энэрэл нигүүлсэл, хамтын ажиллагаа, нөхөрсөг, инээмсэглэл,  туслах хүсэл, хайр халамж, хэн нэгэнд хамааралтай байх тэр мэдрэмж та бидэнд байнга мэдрэгддэг гэнэ. Энэ бүх чанарууд нь хүний үнэ цэнийг илэрхийлдэг аж. Харин уншигч та өнөөдөр та хэр үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдрэв, эсвэл хэн нэгэн танд ямар үнэ цэнэтэйг мэдэрсэн болов уу.Өнгөрсөн гурван хоногийн амралтаар өөрийн гэр бүлдээ цаг заваа зарцуулж, хайртай дотны хүмүүстэйгаа сайхан амарсан биз ээ. Тэгвэл өдөр бүрийн энэ цаг мөчид уулздаг "Монголын нэг өдөр" тойм булангаа уншигч танд хүргэхэд бэлэн боллоо. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

"Эрдэнэт" үйлдвэрийн захиралд нэр нь яригдаж буй Г.Бадамжунайтай дахин танилцья

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эрх баригчид "Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг энэ долоо хоногтоо багтан томилох гэнэ. Хамгийн сонирхолтой нь тус үйлдвэрийн захирлаар хэн томилогдох вэ гэдэг асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна. Улс төрийн хүрээнийхэний ярьж буйгaap “Эрдэнэт” үйллвэрийн захирлаар УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг томилохоор зэхэж байгаа гэх. Үргэлжлэлийг эндээс дарж үзнэ үү.

Н.Номтойбаяр: Манай яам шантаажны ажиллагаанд уягдаж ажиллахгүй ээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж мэдээлэл хийлээ. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, газар хэлтсийнхээ дарга нарын хамтаар өгөв. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Эцэг эхчүүд УИХ-д шаардлага хүргүүлэхээр болжээ

Өнөөдөр 6353 хүүхдийн эцэг эхийн төлөөлөл, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Дэлхийн мэдээ: Япончууд галт тэрэгний салбарт хувьсал хийж байна

Япон улс дэлхийд техник, технолгийн салбарын ололт амжилтаараа тэргүүлэх улс билээ. Анх Ялон улс 1964 онд дэлхийн хамгийн анхны хурданы галт тэргийг туршиж, ажилуулж байсан түүхтэй. Япон улс нь дараагийн зуны олимпийн зохион байгуулагч улсаар шалгарч өөрсдийн хурданы галт тэрэгний салбартаа. Энд дарж үз.

Доналд Трамп: Нууж хаах зүйлгүй гээд байсан хэрнээ бүх зүйл тодорхойгүй үлдэж байна

Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын сүүлийн өдөр бөгөөд улс даяараа сүнсний баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Хиллари болон Доналдтай холбоотой асуудал бүр дэлхий нийтийн анхаарлын төвд байж, тэдний мэтгэлцээн бүр Хилларигийн ялалтаар өндөрлөж, урлаг соёлын одууд түүнийг дэмжин, бахархаж, инстаграм, фейсбүүк, твиттерийн хуудаснаа түүнтэй авхуулсан зургийг тавьж байлаа. 
Мөн Викилеакс компани Жулиан Ассанжи Хиллари Клинтонтой холбоотой 33.000 ширхэн цахим шууданг ил болгож, шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ асуудлаар Хиллари болон Трамп, мэргэжлийн шинжээчид ямар байр суурьтай байгаа талаар хүргэж байна. Энд дарж үзнэ үү. 

Чой Сун Сил мэдүүлэг өглөө

Тэгвэл гол дуулианы эзэн Чой Сун Сил өнгөрсөн Ням гарагт Их Британиас Сөүл хотноо газардсан байна. Мөн өчигдөр орон нутгийн цагаар 15 цагийн орчимд мэдүүлэг өгсөн талаар мэдээлжээ. Ямартай ч төрийн албанд ажиллаж байгаагүй хүнд төрийн нууц баримтыг үзүүлсэн тухай мэдээ цацагдсаны дараа ард иргэд бухимдлаа илэрхийлэн Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагсчээ. Уг жагсаалд 20 мянган хүн нэгдэн оролцсон байна. Дэлгэрэнгүйг энд дарж үз.

Си Жиньпиний эрхийг нэмэгдүүлжээ

Ажиглагчдын үзэж буйгаар  тус хурлаар Си Жиньпинийг "гол удирдагч" хэмээн тодорхойлсон. Энэ нь түүний эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн оролдлого боллоо хэмээн үзэж байна. Улмаар Си Жиньпин намын дээд удирдлагын томилгооны асуудлыг бүрэн  хийж, шийдэх боломжтой болж байна. Үргэлжлэлийг эндээс уншина уу. 

Сонордуулга: Гал түймрийн дуудлага өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буурсан байна. Нийслэлийн хэмжээнд 2016 оны эхний 10 сард тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаарх статистик мэдээллийг хүргэж байна.


Чухал мэдээ: Шөнийн тарифын хөнгөлөлтийг 21.00-06.00 цагийн хооронд мөрдөнө

Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын хэмжээнд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих зорилгоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хүрээнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны шөнийн бага ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах эрчим хүчний үнийн 50 хувийн хөнгөлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор боллоо. Цахилгааны орой, шөнийн хэрэглээний тариф 2017 оны 03-р сарын 31-ний өдрийг дуустал буюу таван сарын турш хэрэгжих юм. Мөрдөх хугацаа 21.00-06.00 цагийн хооронд байна. Энд дарж үзнэ үү. 

Видео: Зураг авах хүсэлтэй хүн бүхэнд зориулав


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл