Гадаа хэдийгээр хүйтэн байгаа ч гэрт сэтгэл дулаан итгэл өөдрөг нэгэн өдрийн мэндийг уншигч танд хүргье. Халуун ам бүлээрээ сэтгэл өөдрөг хамтдаа байх шиг нэгэн жаргал хүний амьдралд үгүй билээ. Халуун, хүйтэн ээлжлэн солигдож шороогоор шуурах өдөр байхад хурц наран тэнгэрээс ээж халуу дүүгэх ч өдөр байна. Аяа амьдрал, хүйн холбоотой байгаль дэлхийн хоёр өнгөө өөрчлөх нь юутай адилхан. Хүмүүн бид чинь хайранд умбан жаргахдаа мөнхөд байх мэт эндүүрч, хагацалд зовон гаслахдаа мөнхөд үргэлжлэх мэт андуурдаг нь энэ л хорвоогийн эрээнтэй бараантайг илтгэх мэт. Ийнхүү хүмүүн бид алдах үедээ харамсч, онох үедээ баяссаар орчлонгийн хатуу, хөтүү бүхэнтэй тэмцэж л явна. Ийм л нэг Монголын эрээнтэй бараантай өдрүүд ээлжлэн өнгөрлөө. Улс эх орны ирээдүйтэй холбоотой онцлох явдлууд өрнөсөн өдөр байлаа. Ингээд уншигч та бүхэндээ өнөөдрийнхөө “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Д.Ганболд: Ц.Нямдорж өөрийнхөө хэлсэн үгнээс ичих болно
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд очсон 49 хувийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд ард иргэдийг талцуулаад буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлаар ямар байр, суурь илэрхийлснийг онцлох 30 ишлэл булангаараа хүргэж байна. Энд дарж үзнэ үү.
"FINANCIAL TIMES": Монгол шиг өндөр хүүтэй зээл олгодог газар байхгүй
Монголд үйл ажиллагаагаа явуулдаг дотоодын банкууд хувь хүнд жилдээ 22-28 хувийн хүү байгууллагад 36 хувийн хүүтэй зээл санал болгодог. Харин Хятадын томоохон арилжааны банкууд жилийн 5,6 хувийн хүүтэй зээл олгох юм.Хятадын банкийг өөрийн нутагтаа оруулсанаар дотоодын банкны үйл ажиллагаа доголдож, бага хүүгээр их хэмжээний зээл олгож, Хятадаас хамааралтай болохыг өгүүсгэхгүй юм. Энд дарж үзнэ үү
Кёкүшюзан Д.Батбаяр: Оффшорыг гадаад дахь данс л юм байх даа гэж ойлгож байсан
УИХ-ын гишүүн Д.Батбаяр оффшор данстай холбогдсон асуудлаараа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг оффшор данстай гэсэн мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард гарч байсан. Тэгвэл оффшор данстай гэгдээд байгаа Д.Батбаяр гэсэн хүн нь би биш Орхон аймгийн МАН-ын дарга хүн юм байна. Энэ Даваагийн Батбаяр гэдэг хүн нь Санхүүгийн зохицуулах хорооны дэд Х.Бум-Эрдэнэтэй хамтран оффшорт компани эзэмшдэг болох нь панамын баримтуудаас тодорхой болсныг Монгол HD телевизийнхэн өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд мэдэгдсэн. Үүнийг албан ёсоор мэдэгдэх гэсэн юм.Би оффшор дансгүй. Даваагийн Батбаяр гэдэг хүн нь өөр хүн юм байна шүү” гэлээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Б.Очмаа: Шалгалтаар тусгай зөвшөөрөлгүй гоо сайхны байгууллага илэрсэн
Шалгалтаар эмчилгээний гоо заслын газрууд нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензний хугацаа дууссан, эмчилгээний гоо заслын ажилбар хийх өрөө халдвар хамгааллын дэглэмийн дагуу засч тохижуулаагүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн. Энд дарж үзнэ үү.
Кёкүшюзан Д.Батбаяр: Н.Алтанхуяг намын дарга болоосой
УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяраас АН-н дотоод уур амьсгал болоод Казиногийн хуультай холбоотой асуудлаар байр, суурийг нь сонслоо. Дашрамд дурдахад, Д.Батбаяр нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа Казиногийн хуулийг санаачилж байсан юм. Энд дарж үзнэ үү.
Э.Идэрболд: Их зохиолч Д.Нацагдоржийн зөн бодол, бие хүн хоёр нь тайзнаа амилна
Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжиг нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Энэхүү жүжгийн туслах найруулагч, Их зохиолчдын доторх хүн буюу хүн зөнийг бүтээж буюу Улсын драмын эрдмийн театрын туслах найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Э.Идэрболдтой жүжгийн талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе. Энд дарж үз.
Дэлхий дахинд: Өнөөдөр АНУ-ын сонгуул, албан ёсоор эхэлж, жижиг суурийн тосгоноос санал хураалт авсэн. Тэгвэл улс төрийн мэргэжилтэнүүд хэн нь ялах талаар ямар таамаг дэвшүүлж байгааг хүргэж байна.
АНАЛИЗ: Хиллари Клинтон, Доналд Трамп нарын хэн нь ялах вэ?
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. Газар нутгийн хувьд нийт 50 муж, хэсэгт сонгуулийн санал хураалт зэрэг явагдах бөгөөд цагийн бүсчлэлээс хамааран 4 өөр цагт эхлэнэ гэдгийг сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Сонгуулийн өмнө болсон Хилларитай холбоотой шуугиан Доналд Трампын санал хураалтанд нөлөөлж, түүний нэр хүндийг өсгөсөн үйл явдал болсон. Үүнтэй холбоотойгоор дээрхи гол хоёр нэр дэвшигчидээс гадна АНУ-ын Ногоон, Либертари нам, бие даан нэр дэвшигч Еван Макмуллиан нарын ялалт, ялагдалыг олон улсын шинжээчид хэрхэн таамагласан талаар бэлтгэн хүргэлээ. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Улаанбаатарын цагаар сонгууль хэдэн цагт болох вэ?
Манай цагаар сонгуулийн санал хураалт хэдэн цагт эхэлж, дуусах талаар бэлтгэн хүргэлээ.
Мягмар гариг, 13:00 цаг /Улаанбаатарын цагаар/
Нью Хемпшир мужийн Диксвил Ноч хотод санал хураалт эхэлнэ. Ердөө 12 хүн амтай энэ хотынхон шөнө дунд өнгөрмөгц санал өгснөөр бүх Америкчуудаас түрүүлж хэнд саналаа өгснөө мэддэг аж.
Мягмар гариг 19:00 цаг /Улаанбаатарын цагаар/
Зүүн эргийн мужуудад санал хураалт эхэлнэ. Мужаасаа шалтгаалан орон нутгийн цагаар өглөөний 06:00-07:00 цагийн хооронд санал хураах байр үүдээ нээж, орой 19:00-20:00 цагийн үед хаалгаа барина. Хэрвээ хаалга барих үед дугаарлаж байвал тэр хүний саналыг авдаг.
Үндсэндээ сонгуулийн ихэнх үйл явдал манай цагаар шөнө дунд болж өнгөрнө. Хэдийгээр АНУ зургаан цагийн бүстэй ч, сонгуулийн санал хураалт авах үеэр 13 муж өөр цагийн бүсээр тооцож, санал хураадаг уламжлалтай.
Лхагва гариг 08:00 цаг /Улаанбаатарын цагаар/
Зүүн эргийн мужуудад сонгуулийн санал авах байрнууд үүдээ барьж эхэлнэ. Санал авах байрнууд үүдээ барьсан тохиолдолд тухайн өдрийн турш иргэдээс албан бусаар авсан саналаар хэн хэчнээн санал авсан болохыг харуулдаг. Зарим тохиолдолд энэ албан бус үр дүн албан ёсны үр дүнтэй ойролцоо байх хэдий ч, тэр бүр үнэн байдаггүй.
Энэ цагт Флорида, Нью Хемпшир, Виржиниа мужуудын саналын үр дүн ерөнхий байдлаар гарна.
Лхагва гариг 08:30 цаг /Улаанбаатарын цагаар/
Хойд Каролина, Охайо мужуудад санал авах байрнууд үүдээ барьж эхэлнэ. Энэ хоёр мужид Доналд Трамп ялах магадлал өндөр, эсвэл үгүй ч байж мэдэх юм.
Лхагва гариг 09:00 цаг /Улаанбаатарын цагаар/
18 мужийн санал авах байр үүдээ барина. Хамгийн онцгой нь Пеннсилвани муж.
Лхагва гариг 10:00 цаг /Улаанбаатарын цагаар/
Колорадо, Висконсин тэргүүтэй 10 мужид санал хураах байрнууд үүдээ барина. Хиллари Клинтон Висконсин мужид ялалт байгуулах магадлал өндөртэй гэж үзэж байгаа ч, Доналд Трамп энэ мужид түүнтэй тэнцэж магадгүй гэх таамаг бий.
Түүнчлэн Бүгд найрамдах намынхан голчлон байдаг Техас мужид энэ цагт сонгуулийн санал хураах байрнууд үүдээ барих аж. Гэхдээ Ардчилсан намын “Царцаанууд”-ын нүүдэл нэмэгдсэн тухай ярих болсон учраас өөр үр дүн гарч магадгүй юм.
Лхагва гариг 11:00 цаг /Улаанбаатарын цагаар/
Бүгд найрамдах нам баараггүй гэж үзэж байгаа Невада, Айова болон гурван өөр мужид санал хураалт дуусна. Хэрвээ Айова мужид Доналд Трамп ялахгүй бол түүний хувьд ерөнхийлөгчийн сонгууль дууссан гэж үзэхэд бараг болно.
Лхагва гариг 12:00 цаг /Улаанбаатарын цагаар/
Хиллари Клинтоны хувьд хамгийн баттай гэж үзэж буй Калифорни тэргүүтэй баруун эргийн мужуудад санал хураалт дуусна. Улаанбаатарын цагаар 14:00 цагт Аляск мужид санал хураалт дуусах хэдий ч, хүн ам цөөтэй энэ муж сонгуулийн үндсэн үр дүнд төдийлөн нөлөөлөхгүй гэж таамаглаж буй.
Трамп 32, Хиллари 25 санал авлаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Нью Хэмпшир мужаас эхэллээ. Тус мужийн хэд хэдэн суурин газарт Дональд Трамп ялалт байгууллаа хэмээн Fox News дамжууллаа. Тодруулбал Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп тус мужийн Миллсфилд суурин газарт олонхийн саналыг авчээ. Харин Хиллари Клинтоны хувьд Диксвилл Ноч болон Хартс Локейшн суурин газруудад ялалт байгуулжээ. Гурван суурин газрын нийт дүнгээр Трамп 32, харин Клинтон 25 санал аваад байна. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.
Сонордуулга: Ам.долларын ханшийг хэрхэн тогтворжуулах вэ
Дотоодын зах зээл дээрх ам.долларын хэмжээ хорогдсоор байгааг Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистик тодорхой харуулна. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 232.1 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь Монгол Улсаас оноос хойш 231.1 сая ам.доллар гарч одсоныг илэрхийлж байна.
Ийнхүү өдөр өдрөөр “зугтаж” буй долларыг эргүүлэн “даллахын” тулд Засгийн газар томоохон төслүүдээ хөдөлгөх, олон улсын байгууллагатай хамтрах асуудлаа яаравчлах хэрэгтэй. Тэгж байж, хөрөнгө оруулалт татаж, төлбөрийн тэнцлээ сайжруулж, ханшаа тогтворжуулах боломжтой. Товчхондоо ханш хаашаа эргэх вэ гэдэг нь Монгол Улсын төлбөрийн тэнцэл ямар байхаас л хамаарна.Өнөөгийн нөхцөлд төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа. Тийм ч учраас төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах дарамт үргэлжилсээр буй нь өнгөрсөн хоногуудад харагдлаа. Энд дарж үзнэ үү.