8o
Улаанбаатар хот
mobile menu

“Алт-2” хөтөлбөр хэрэгжсэнээр 2020 он гэхэд 25 тонн алт олборлоно

2017-03-10 09:44:00

“Алт-1”хөтөлбөр, “Алт-2” хөтөлбөрийн ялгаа ба дэвшил

Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой нэгэн хөтөлбөр нь “Алт-2”. Хөтөлбөр хоёр үе шаттай. Эхний шатанд 2017-2018 он, удаах шат нь 2018-2020 онд хэрэгжинэ. Нэгдүгээр үе шат буюу ойрын хоёр жилийн хугацаанд холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх замаар алтны нөөцийг өсгөх, бэлэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль бус олборлолтыг таслан зогсоох арга хэмжээ авна. Дөрвөн Засгийн газрын нүүрийг үзэж буй энэ сэдвийг тойрсон хэл ам бишгүй гарсан.

Тиймээс энэ арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс “Алт-2” хөтөлбөрийн зөвлөлийн дэргэд Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрууд оролцсон хяналт, үнэлгээний нэгжийг байгуулан ажиллах юм.

Мөн хууль бусаар алт олборлож буй газруудыг эзэнжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох замаар байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлуудыг шийдвэрлэхээр холбогдох заалтуудыг хөтөлбөрт тусгажээ. Харин хоёрдугаар шатанд Алтны хайгуул, олборлолт, үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, алтны олборлолтыг жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлсээр 2020 он гэхэд жилд 25 тонн алт олборлосон байх нь.  Алтны нөөц 100-150 тонноор нэмэгдсэн байх зорилт тавьжээ. Мөн Уул уурхайн тухай хуулийн төсөлд хууль бусаар алтны олборлолтыг зогсоох чиглэлийн зохицуулалтуудыг тусгаж байна. Тухайлбал алтыг тушаахдаа гарал үүслийг тодорхой болгож, тухайн жилийн төлөвлөгөөтэй уялдуулах, ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөнийг жил бүр хийж ордын ашиглалт, хаягдал, бохирдлын хэмжээ, металл авалтыг тооцдог зарчимд шилжих, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр зохион байгуулалтад орж холбогдох гэрээ хэлцэл хийсэн тохиолдолд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох асуудлыг зөвшөөрөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил уурхайн зохион байгуулалтад орсон нөхөрлөл, хоршоо эрхлэх этгээдээс бусад этгээдийг олборлолт явуулахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгаад хэлэлцүүлж байна.

“Алт-1” хөтөлбөрөөр алт олборлолт нэмэгдсэн дөрөв дахин буурсан

Анх 1991 онд “Алт хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлснээр алтны олборлолт, экспорт мэдэгдэхүйц өсөж 1995 онд 4.5 тонн алт олборлож байсан бол 2005 онд 24.1 тонн алт олборлож 5 дахин өссөн байдаг.

Гэсэн хэдий ч “68 хувийн татвар”-ын хууль, “урт нэртэй” хууль зэрэг хууль тогтоомж нь алтны олборлолт, алт тушаалтыг эрс багасгаж 2012 онд зургаан тонн болж буцаад дөрөв дахин буурсан.

Хууль эрх зүйн тогтвортой бус орчин, төрийн нэгдсэн бодлого, зарчим алдагдсаны нэг жишээ нь алтны салбар. Тэгэхээр одоо бид яах вэ? Өмнөх алдааг давтаж болохгүй. Асуудлыг аль болох өргөн өнцгөөр харж, цогцоор нь шийднэ. Өөрөөр хэлбэл нэг талаас эдийн засгийн үр өгөөжийг бодохын зэрэгцээ нөгөө талаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь тооцож, үүнд тохирсон хяналтыг тавих ёстой. Хөтөлбөрийн хэрэгжилтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус тус давхар хяналт тавьж, хариуцлага тооцож явах юм байна.

Алтны 25 хувийг гар аргаар буюу нинжа, бичил уурхай эрхлэгчид  олборлодог

Дэлхийд жил бүр 3000 тонн алт шинээр олборлож байгаагийн нэг орчим хувийг манай улс олборлож буй. 3000 тонн алтны 25 хувийг гар аргаар буюу нинжа, бичил уурхай эрхлэгчид  олборлодог.  1991 онд алтны олборлолт жилд 800 кг байсан бол “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2001 онд 13 тн болсон. Олборлолт ингэж өссөн ч сөрөг үр дагавар гарсан. Энэ нь нөхөн сэргээлтийн ажил хангалттгүй байснаас гадна хаягдал ихтэй технологи ашиглаж байсантай холбоотой. 2000 онд гарсан “Алт” хөтөлбөрийн үр дагавар нь мөн л давтагдсан. 68 хувийн татварын өмнө буюу 2005 онд 24 тн алт олборлож байсан. Үндсэндээ шороон ордын нөөцүүдийг ашиглаад дуусчихсан.

Одоо шороон ордын нөөц 27 тн л үлдсэн гэсэн судалгаа бий.

 Одоо “Алт-2“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хувьд дэмжиж тогтвортой ажиллах нөхцөлөөр хангахаар төлөвлөсөн. Нөгөөтэйгүүр байгаль орчны нөхөн сэргээлт хийх шаардлага тавина.

Алтны үндсэн ордын ашиглалтад түлхүү зээл олгоно

Алтны ханшийн төсөөлөл одоо байгаагийнхаас бага зэрэг бууралттай байгаа хэдий ч 1000 ам.доллараас дээш үзүүлэлт байхаар харагдаж байгаа. 

2020 он хүртэл алт тушаалт 25 тонн хүрвэл зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс л гэхэд 59 тэрбум төгрөг төсөвт орно гэж тооцоолоод байна. 

Түүнчлэн 1.1 тэрбумын борлуулалт хийх төсөөлөл харагдаж байгаа. Албан ёсны Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад алтолборлолтын салбарт ажиллах хүчний тоо нэмэгдэх эерэг үр дагавартай.Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын дагуу хуучин олборлолт явуулж байсан бол түүнээсээ 200 метрийн гадагш олборлолтоо үргэлжлүүлж болно. Шинээр лиценз олгох асуудал хуулийн хүрээнд эрэл хайгуул хийгээд нөөц таамаг бүхий ордод олгох тийм зарчим барьж байгаа. Хөтөлбөрт тусгагдсан нэг асуудал бол хууль бусаар алт олборлож байсан нөхөн сэргээлт явагдаагүй тийм талбайнуудыг эзэнжүүлэхээр ажиллаж байна. Хэн нэгэнд тусгай зөвшөөрөлолгож байж дараа нь байгаль орчноо хохиролгүй болгохыг шаардана. Ер нь “Урт нэр”-тэй хуулийн үйлчлэлд хамгийн сүүлийн байдлаар ашиглалтын 340, хайгуулийн 420-иод тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 180 орчим нь алтных.  Алт олборлогчдод олгох 260 тэрбумын зээлийн асуудалд яригдаж байсан. Гуравдугаар сард зээлээ аваад 10, 11 дүгээр сард Монголбанкинд алтаа тушаах, тушаахгүй бол хүүний торгуульд орох нөхцөлтэй зээл байв . Харин одоо санхүүжилтийн асуудлыг хөрөнгө оруулалтын болон эргэлтийн гэсэн хоёр хэлбэрээр л олгох хэрэгтэй гэж үзсэн. Хөрөнгө оруулалт хийж техник,тоног төхөөрөмжөө сайжруулъя гэсэн компани, аж ахуйн нэгжүүдэд бол арай урт хугацааны зээл олгоно. Харин шатахуун түлшний зэрэг эргэлтийн хөрөнгө шаардлагатай компаниудад эргэлтийн журмаар зээл олгох тухай ярьж байна. Энэ зээл нь одоо ашиглагдаж байгаа шороон ордуудын төслүүдийн хэмжээнд, дээрээс нь үндсэн ордын ашиглалт хийх гээд хөрөнгө дутчихсан төслүүдийг хөдөлгөхөд зарцуулагдана. Ер нь үндсэн ордын ашиглалтад түлхүү зээл олгохоор төлөвлөжээ.                                     П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
iregne
hamag gazar nutgiig maani uhah ni dee nutag orniihon sain temtseerei saihan baigal togtots ene ter uhulj bolhgui shuu
2017/03/30 202.179.23.115
hahahahahha
sv.batbold . s.bayr 2. erunhii said . bie biedee damjuulan tansaglaj . baihdaayg ingej .. helj . araar ni tonoj . . deeremden zarj . halaasaa . dvvrgeed . arilsan daa odoo talhlagdsan .
2017/03/11 188.64.243.212