8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-ын зочдод үйлчлэх 800 хүн байнгын ажилтай болно

2016-01-05 17:58:00

Манай улсад ирэх долдугаар сард болох АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний  уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочдод үйлчлэх зочид буудлуудыг  шаардлагатай ажиллах хүчнээр хангах үүргийг Хөдөлмөрийн яам хүлээж буй юм. Энэ үүргийнхээ дагуу зочид буудлуудад хэрэгцээтэй байгаа 11 мэргэжлийн 800 ажлын байранд ажилгүй иргэдийг зуучлах ажлыг Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв зохион байгуулж байна. Шинэ оны өмнө бүртгэл явуулж нийтдээ 1520 хүн бүртгэсэн тус төвийнхөн бүртгүүлсэн хүмүүсээс сонгон шалгаруулах ажил олгогчийн ярилцлагыг энэ сарын 4-7-нд явуулж буй юм. Ярилцлагад оролцож буй хүмүүсээс 133 тогооч, 305 зөөгч, бармен авахаас гадна талх нарийн боовчин 55, өрөөний үйлчлэгч 132, угаалгын ажилтан 105, зочин угтагч 274, зочин хүлээн авагч 291, гадна талбайн үйлчлэгч 34, ачаа зөөгч 191-ийг авах юм.  Эхний өдөр нийтдээ зургаан зочид буудлын хүний нөөцийн ажилтнууд ирж бүртгүүлсэн иргэдтэй биечлэн уулзаж сонгон шалгаруулалт хийснээр 247 хүн сургалтад хамрагдахаар болжээ. Тэдний 28 нь ачаа зөөгч, 20 нь зөөгч бармен, 16 нь гадаа талбайн үйлчлэгч, 75 нь зочин угтагч, 25 нь талх нарийн боовчин, 24 нь өрөөний үйлчлэгч, 35 нь угаалгын ажилтан гэсэн ажлын байранд сонгогдсон бол 24 хүн тогоочоор ажиллахаар болжээ. Хоёр дахь өдөр үйлчилгээний ажилтан сонгохоор ирсэн зочид буудлуудын тоо өмнөхөөс харьцангуй нэмэгдсэн нь бүртгүүлсэн хүмүүсийн ажилтай болох магадлал тэр хэрээр өндөрсч буйг зохион байгуулагчид дуулгаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
hezee bolood ungurchihwuu medeegvi shdeee
2016/01/06 103.17.108.42
urantsetseg
ajild oroh gesen vum yaj holboo barih be
2016/01/05 103.17.108.42
зөөгч, ачаа хүргэгч нь 20 гэдэг бага байгаа юм бишүү.
2016/01/05 103.17.108.42
ёс суртахуун,харьцааны өндөр соёлтой хүн шалгаруулж авахгүй бол..зочин угтагчаас хамгийн эхлээд бүх зүйл шалтгаална.Улсын нүүр царай..
2016/01/05 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment