8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УИХ-ын гишүүд нударга зөрүүлж, МОХ-ны ерөнхийлөгч хувьдаа байр, машин авсан хэрэг прокурорт шилжсэн өдөр

2016-01-28 19:01:00

 Үдэш болгон уншигч таньд тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангийн ээлжит нэгэн дугаар уншигч таньд хүрэх гэж байна. Хүйтний эрч чанга хэвээр байхыг цаг уурчид анхааруулсаар байна.  Тиймээс юуны түрүүнд нэгэн анхааруулгыг дуулгая. Хүйтэн өдрүүд үргэлжилсэн эдгээр өдрүүдэд нийгмийг цочирдуулсан хэргүүд ээлж дараалан гарсаар байна. Монгол хүний ухаанд багтамгүй жигшүүрт хэрэг хийсэн этгээд өдгөө батлан даалтад гарсан байгаад талийгаач хүүгийн ээж гомдолтой байгаа юм. Уг хэргийн талаар талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэнтэй  ярилцлаа.Энд дарж уншина уу.Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй. Тодруулбал, хуралдаанд 19 гишүүн оролцсоноос 10 нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжсэнгүй.  Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээнд хариуцлагагүй хандаж, улс орны эрх ашгийг ноцтой зөрчсөн болон өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэн, огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Үндсэн хуулийн цэцийн Ж.Амарсанаагийн оронд Р.Гончигдорж очих уу

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар яаралтай горимоор Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, нэг хүний саналын зөрүүтэйгээр татах асуудал дэмжигдсэн. Ж.Амарсанааг эргүүлэн татахыг хүссэн өргөдлийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Уг өргөдөлд  “УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 19-ний нэгдсэн хуралдаанаараа ҮХЦ-д өөрчлөлт оруулах тухай, ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах  тухай хуулийг тус тус баталсан.  Гэтэл ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа нь  2016 оны нэгдүгээр сарын 20-нд ҮХЦ-д УИХ дээрх хуулиудын эцсийн найруулгыг сонсож, ёсчлохыг зөвшөөрч, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээгүй, Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хориг тавих эсэхээ шийдээгүй, Төрийн мэдээлэл-д нийтлээгүй байхад ҮХЦ нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчсөн” хэмээжээ.Энд дарна уу


УИХ үндсэн хуулийн цэцээр дамжуулж үндсэн хуулийн эргэлт хийх гэж байна

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзэн албан тушаалаас нь эргүүлэн татах тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. МАН-ын бүлэг үндсэн хуулийн цэцийн гишүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа.  Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нараас тодрууллаа.Энд дарна уу


Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн Цэцийн дарга Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна


Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзэн албан тушаалаас нь эргүүлэн татах тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг ямар үндэслэлээр огцруулах гэж байгаа талаарУИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.

 

Бямба гарагт тэгш, ням гарагт сондгой дугаартай машин явна


Сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний түр зохицуулалт хийдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргаж баярын өмнөх амралтын өдрүүдэд автомашины сүүлийн оронгоор  ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр боллоо.Энд дарна уу


Ченжийн амийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжлээ


Сэлэнгэ аймгийн алтанбулаг суманд өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ченж б-нь гадны нөлөөтэй амь насаа алдсан онц ноцтой гэмт хэрэг гарсан. Уг хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхэд сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэрэгтнийг шүүхэд шилжүүлсэн байна. Яллагдагч б нь хохирогчийн биед байсан 30.300 доллар, 800 рубль буюу /монгол мөнгөөр 60.472.360 төгрөг/ -ийг авах зорилгоор, онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн гэдэг.Түүнчлэн бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор хохирогчийн гэр бензин цацаж, гал тавьсан байдаг.

 

МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр хувьдаа байр, машин авсан гэх хэргийг прокурорт хянаж байна


Эрх мэдэл, албан тушаалаараа далимдуулан оюутнуудаас их хэмжээний мөнгө завшиж хувьдаа байр машин гэх МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр болон дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нарыг өнгөрсөн оноос эхлэн авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн.Мөрдөн байцаалтын явцад  Д.Батбаяр нь 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Уг хэргийг  АТГ-аас шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар шилжүүлсэн байгаа аж. 


Цаазын ял оноохыг хүсчээ

Гэр бүлийн гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн Б.Баасанжавд холбогдох анхан шатны шүүх хурал Төв аймаг сум дундын анхан шатны шүүхэд болжээ. Тус шүүхээс шүүгдэгч Б.Баасанжавд Эрүүгийн хуулийн 91, 145, 57, 59, 497 зэрэг зүйл ангиудаар 25 жилийн хорих ял оноохоор шийдвэрлэсэн байна. Үүний 15 жилийг гянданд, 10 жилийг онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон аж. Харин хохирогчийн талаас амийг амиар нь солих байр суурьтай байгаа бөгөөд цаазын ял оноохыг хүсч байгаа юм байна.

“Шангрилла”-д гарсан галыг унтраахаар аврагчид ажиллаж байна

“Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудалд утаа гараад байна гэсэн дуудлагыг нийслэлийн Онцгой байдлын шуурхай алба 11.50 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн дөрвөн машин гарсан байна.  Тус зочид буудлын зүүн талын барилгын дээвэр шатаж байна. Галыг унтраахаар аврагчид ажиллаж байна. Энэхүү барилга өмнө нь бас шатаж байсан бөгөөд одоо шатаж байгаа хэсэг нь өргөтгөл байж магадгүй байгаа аж.


63 настай хөгшнийг гэрт нь дээрэмдсэн эрийг баривчилжээ


Сонгинохайрхан IV хороонд оршин суудаг 63 настай Б гэх хөгшнийг гэрт нь дээрэмдсэн хэрэг энэ сарын 25-ны 17.00 цагийн үед гарчээ. Хохирогчийг гэртээ ганцаараа байх үед нь 160 орчим см өндөртэй эр худлаа хэлэн хаалгыг нь тогшиж, тайлуулаад дайрч ормогцоо хөгшнийг зодсон гэнэ. Улмаар чихийг нь сэтлэн хос ээмэг, "Нокиа" маркийн гар утсыг нь дээрэмдэн зугтсан аж. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн тасгийн ажилтнууд шаргуу эрэн сурвалжилсны дүнд сэжигтэн этгээдийг олж саатуулжээ. Хэрэгт холбогдогч нь онд төрсөн, 1973, эрхэлсэн тодорхой ажилгүй Э гэгч байсан гэнэ.

Ч.Хүрэлбаатар, Д.Ганхуяг нарын маргаан зодолдоход хүргэв үү

УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал олон талаар яригддаг. УИХ-ын чуулганы үеэр МАН-ын гишүүд бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэхгүй байна хэмээн шуугиан үүсгэсэн юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар бүлгээ байгуулж чадаагүй нь та нарын буруу гэсэн утгатай үг хэлснээс болж АН болон МАН-ын гишүүдийн хооронд ширүүн маргаан өрнөсөн. Г.Баярсайхан гишүүн “УИХ-ын даргыг загнадаг чи хэн юм. Ингэж болохгүй” гэсэн нь У.Хүрэлсүхийн дургүйцлийг хүргэсэн аж. У.Хүрэлсүх асуудлаа шийдье гэж дуудсан ч Г.Баярсайхан гишүүн өмнөөс нь заамдаж авчээ. Г.Баярсайхан "Миний шалчигнах чамд хамаагүй. Би УИХ-ын гишүүний дархан эрхтэй" гэж заамдсан байна. У.Хүрэлсүх гишүүн ч "Би ч гэсэн УИХ-ын гишүүн" гэснээр төрийн ордонд зодолдсон анхны төрийн түшээд болсон. Ийм үйл явдал 2012 оны сонгуулийн дараа болж байсан. Тэгвэл өнөөдөр дахин хоёр гишүүн төрийн ордонд нударга зөрүүлжээ. Тодруулбал өнөөдрийн  чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Д.Ганхуяг гишүүн үг хэлэх гэсэн ч Ч.Хүрэлбаатар гишүүн үг хэлүүлэхгүй дундуур нь таслан микрофонгүй хашгирсанд Д.Ганхуяг багагүй бухимдаж байсан юм.Энд дарна уу
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оюутан
Хамгийн их мөнгө идсэн нь Х.Батсайхан. сургуулиудыг шантаажилж олон жил мөнгө нэхэж идсэн. Загалмайлсан эцэг нь гэж болно. Гэнэн хүүхдүүд баригдсан бололтой.
2016/04/27 103.17.108.42
Uvsaas garaltai hurelbaatar,choijilsuren narin luivrin businesig shalgaachee ,Enh-Amgalan,Dorligjav naraa!edgeer 2 hulgaichin edsen uusan,songuulig mungeer hahuuldsan,zereg ni arai dendej baigaa yum bish uu?
2016/01/29 103.17.108.42
Угаасаа л тийм байсан. 90-ээд оны эхээр хотынхон байсан нь л ялгаатай. Үе үеийн МОХ-ын дарга нар одоо хаана, юу хийж байгааг нь хар л даа.
2016/01/29 103.17.108.42
Оуютны холбоо гэж дээгүүр санаатай, хөдөөний пацаанууд карьер, мөнгө хийдэг газар боллж дээ сүүлийн үед.
2016/01/29 103.17.108.42
zochin
sodbaatar let me in-d orood murui eruugee zasuulahgui bol udahgui yarij shuumjilj chadahgui boloh ni
2016/01/28 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment