8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-ын төлөөлөгчдөд үйлчлэх нэгдсэн стандарт гаргана

2015-11-19 17:26:00

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ахалдаг АСЕМ-ын Байр сууц, зочид буудлын ажлын хэсгийн 19 дэх удаагийн хуралдаан 11 дүгээр сарын 18-нд боллоо. Хуралдаанаар зочид буудлуудад олгогдох хөнгөлөлттэй зээл, “Их тэнгэр” цогцолборын концессийн гэрээ, ажлын хэсгийн өмнөх хурлаас шийдсэн ажлуудын хэрэгжилт, цаашид баримтлах бодлого чиглэл зэрэг асуудал хэлэлцлээ.

Энэ хугацаанд АСЕМ-ын уулзалтын төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг англи хэлний болон ажлын байранд дахин мэргэшүүлэх цуврал сургалтад хамруулж байгаа бөгөөд ТВ-5 телевизтэй хамтран уг цуврал сургалтыг теле хичээл болгохоор зураг авалтыг эхлүүлжээ. Хөдөлмөрийн яамтай байгуулсан Санамж бичгийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр явуулах сургалтын хөтөлбөр боловсруулж, санал авахаар холбогдох газарт хүргүүлсэн байна.

АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байруулахаар сонгогдсон 40 гаруй зочид буудалд 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон ч хэрэгжилт удаашралтай байгаа учир холбогдох газрууд шуурхай ажиллахыг ажлын хэсэг дарга П.Цагаан үүрэг болголоо. Монголын барилгын үндэсний ассоциацаас танилцуулсны дагуу Их тэнгэр цогцолборын зураг төсөл 40 хувьтай хийгдсэн бөгөөд бүрэн дууссаны дараа концессын гэрээ байгуулах учир шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг даруй шийдэхээр болов.

Цаашид АСЕМ-ын түнш зочид буудал бүрт бэлэг дурсгалын цэг ажиллуулах, үүнд аль болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бараа бүтээгдэхүүнийг  хамруулах, монгол тогооч нарын ур чадварыг сайжруулах уралдаан тэмцээн, сургалт зохион байгуулж үндэсний нэрийн хоолны цэс гаргах, түнш зочид буудлууд болон “АСЕМ Вилла” хотхонд мөрдөх үйлчилгээний стандарт батлах зэрэг ажлыг хийхээр боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment