8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АН-ИЗНН нэгдэж, “Эрдэнэт” үйлдвэр олон улсын шүүхэд ялагдсан өдөр

2016-02-05 18:42:00

Ажлын сүүлийн өдөр үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Өнөөдөр эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр булангаа уншигч та бүхэнд хүргэж байна. Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа. Сар шинээр иргэд ихэвчлэн бууз банш, нийслэл салат, ууцны тал зэрэг хүнд хоол хүнс өдрийн турш хэрэглэдэг. Тэгвэл уншигч та хоолны хордлогын үед ямар шинж тэмдэг илэрдэг, хэрхэн гэрийн нөхцөлд анхны тусламж хүргэх талаар нийслэлийн түргэн тусламжийн сургалтын менежер Б.Тэгшжаргалтай  ярилцсан  “Өөх, тостой хоол идсэний дараа хүйтэн ундаа, ус ууж болохгүй” гэсэн ярилцлагыг энд дарж уншина уу


Ардчилсан нам дангаар Засаг барих уу


“Хаврын синдром” эхэлчихлээ гэж улс төр ажиглагчид ярьж байна. Хаврын синдромд зөвхөн жагсаал цуглаан ордоггүйг үүнээс харж болох нь. Учир нь “Цагаан сар” болоогүй бол улс төр ихээхэн халуун буцлах байлаа. МАХН, АН, ИЗНН, МҮАН гээд гол тоглогчид ихээхэн эгзэгтэй үетэй тулгарч, ямар шийдвэр гаргахаас тэдний цаашдын хувь заяа, сонгуулийн дүр зураг харагдахаар болжээ.Ир гэхэд нь ирж, яв гэхэд нь явдаг “хонины морь” хэмээн МАХН-ыг цоллох нь бий. Үнэндээ тэд энэ хугацаанд Засгаас нэг хөөгдөж, нэг ирсэн. Гэвч дахиад жийгдэх дээрээ тулаад байгаа нь тэдний хувьд хүндхэн нөхцөл байдлыг үүсгэж байгаа бололтой. Учир нь тус намын генсек Г.Шийлэгдамба "хайртай ах" намын дарга Н.Энхбаяртайгаа “үзэлцэхээр” болж захиа бичиж, гомдолын үг шидлэх болсон нь МАХН-ы хувьд сонгуулийн өмнө том цохилт өгч магадгүй байна.Хэрвээ тус намын генсек асан Г.Шийлэгдамбын чигээр явбал түүний хэдэн сар хоригдсон хэрэг хүрээгээ тэлж, авлига хээл хахуулийн нэрнээс салдаггүй Н.Энхбаярт холбогдож, МАХН тэр чигээрээ хямарна. Дээр нь Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн бүх өндөр албан тушаалыг хаасан тэрбээр энэ цаг үед Шадар сайд болохоор санаархсан ч бараг АН-д араараа тавиулчихаад сууж буй.Энд дарж уншина уу.


Б.Баатарын гомдлыг шалгаж эхэлжээ


Өнгөрсөн сард “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг алдагдан олон нийтэд тарж шуугиан тариад байсан. Улмаар "Херо энтертайнмент"-ын захирал Б.Баатар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон тэргүүн хатагтай асан С.Цолмон нараас уучлал гуйсан.Мөн Энэ бол бүлэг хүний зохион байгуулалттай үйлдэл учраас цагдаагийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн байна.


АН-ИЗНН хоёр нэгдэхээр болжээ

Ардчилсан нам  ИЗНН-ууд нэгдэх санал хүргүүлээд байсан. Тэгвэл өнөөдөр нэгдэх санамж бичигт Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д зурах юм байна. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл мягмар гарагт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд өчигдөр Р.Амаржаргал гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "АН-ИЗНН-ыг нэгтгэх асуудлаар Ажлын хэсгийн хоёр дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө" гэж мэдэгдээд байсан юм.


“Эрдэнэт” үйлдвэр олон улсын шүүхэд ялагджээ


“Эрдэнэт” компаниас Казахстаны “Балхашмыс” хувьцаат компанид 1995, 1996 онуудад өгсөн зээлээ буцаан авч чадахгүй болсны улмаас шүүхэд зарга үүсгэсэн юм. “Балхашмыс” нь хувийн компани бөгөөд 1999 онд хаагдсан ч тус компанийн өрөнд Казахстаны Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж “Эрдэнэт” компани заргалдаж байсан .Улмаар “Эрдэнэт үйлвэр 2014 онд Английн шүүхэд хандсан юм. Английн шүүхээс энэ сарын 2-нд манай “Эрдэнэт” компанийн үүсгэсэн заргыг хууль зүйн баталгаа, нотолгоо дутуу хэмээн үзсэн байна.Энд дарна уу.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга төсвийн мөнгөөр гэр бүлийн хамт Японд аялжээ


Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар нь Засаг дарга М.Чинболддоо гэр бүлийн хамт Япон улсад зургаа хоног аялж, амрах эрхээр шагнажээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас жилийн эцсийн ажлын үр дүнгийн тайлангийн урамшууллаар Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад аялах эрхээр урамшуулсан аж. Тэдний аялалын зардлыг төсвөөс гаргасан бөгөөд тансаглан аялсан аяллын хугацаа нь 2016 оны нэгдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд байжээ.Энд дарна уу

 

Гулууз махан дотор 5.2 кг чулуу хийн худалджээ


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Байгаль ээж” хүнсний захын махны бөөний төвөөс нэгэн иргэн сар шинийн бууз, баншаа хийхээр гулууз мах худалдан  авсан байна. Гэтэл махны цээжний хөндийд сэмжинд нь 5.2 кг чулуу боож хийсэн байжээ. Эл хэргийн дагуу хохирогч холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан ч хаанаас ирсэн, хэн зарсныг нь тогтоож чадаагүй байгаа аж.

Монгол эхнэрийгээ ахтайгаа нийлж зоджээ


БНХАУ-ын иргэн монгол эхнэрээ зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, БНХАУ-ын хоёр иргэн архидан согтуурсан үедээ Чингэлтэй дүүрэгт оршин  суух  эхнэр Т-г зодож гэмтээсэн байна. Эмэгтэй одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Харин хятад иргэдийг холбогдох хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. БНХАУ-ын иргэн өөрийн ахтайгаа нийлж энэхүү хэргийг үйлдсэн аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Угаасаа хужаатай суугаад бх даа яана ааааааа
2016/02/06 103.17.108.42
AN-d ch oor songolt vldeegvi baihaa daa?..
2016/02/05 103.17.108.42