8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-д зориулан 43 автобус авна

2016-03-31 14:10:00

Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард Ази, Европын дээд хэмжээний АСЕМ-ын уулзалт зохион байгуулна. Тэгвэл энэхүү Дээд хэмжээний уулзалтанд зориулан 43 автобус авахаар болсон байна. Автобусны захиалгыг БНСУ-ын “Хьюндай” компанид өгчээ. Автобусуудыг Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авах  гэрээ хэлэлцээрийг саяхан байгуулсан байна. “Экзим” банкнаас 5.5 сая ам.долларын зээл авч байгаа бөгөөд анх 50 автобус авахаар төлөвлөж байсан ч 43-г авахаар болжээ.  “Хьюндай” компани автобусуудыг туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэж байгаа юм байна. 

Эдгээр автобусыг АСЕМ-д зориулан авч буй ч  цаашид Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулан, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлтэд зориулах ажээ. Нийтийн тээврийн компаниудад дамжуулан зээлдүүлэх гэрээгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр дээрх  автобусуудыг өгөхөөр төлөвлөөд байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бат
АЙМАГУУДЫН НААДМЫГ ХОЙШЛУУЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНА. УЛСЫН НААДАМ БОЛДОГООРОО Л БОЛОХ ЁСТОЙ.
2016/04/01 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment