8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОЙМ: Мэргэжилтэнүүд гадаадаас өр, зээл авахгүй байхыг сануулж, Ч.Сайханбилэг хуралдаанд "гэнэт" гарч ирсэн өдөр

2016-10-25 19:00:00

Эрхэм уншигч та цав цагаахан цас, цэв цэнхэрхэн тэнгэр, нүд гялбасан нар, нүүр дүүрэн инээмсэглэлээр дүүрэн хорвоогийн нэгэн сайхан өдрийг үдэж байна. Өнөөдөр юу хийв, юу хийж амжуулав. Ирээдүйн төлөө, эхнэр хүүхдүүд гэр бүлийнхээ төлөө, сайн сайхан амьдралын төлөө санаж бодож явсан ажлынхаа хэдийг нугалав. Хэнд зүрх сэтгэлээсээ талархаж, хэнд хайрыг түгээв... эцэст нь өнөөдрийн тухай юу гэж бодож байна вэ. “Маргааш гэдэг надад хүрээд өнөөдөр болно. Мартагдахгүй сэтгэлд хадагдаад өчигдөр болно. Ирж яваа өчигдрийг маргааш гэдэг. Ирээд буцсан маргаашийг өчигдөр гэдэг. Өөрчлөх боломж бүхий Өчигдөр бүхнийг өнөөдөр гэдэг” гэх мөртүүд интернэтийн хуудсанд бичээстэй байна шүү цаана чинь.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа


Хятадаас тусламж авах нь сайн зүйлийн эхлэл биш

Монголын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр БНХАУ-ын засгийн газар 4 хүртэлх тэрбум долларын тусламж үзүүлнэ хэмээн бичсэн.Гэвч энэхүү өрийн тусламжийг авсанаар Хятад улсыг өөрийн эх орондоо бизнес, арилжаа наймааг цэцэглүүлэхэд чухал нөлөөтэй болж байна. Ингэсэнээр Хятадын засгийн газар өөрийн ноёрхолыг Ази, Африкйн орнуудад бүрэн тогтоож байгаа шинж юм.

Хятад улс эдийн засгаа тэлж, Монгол улсыг өөрийн бараа бүтээгдэхүүнээ гарган, дамжуулах кориддор улс болгох зорилготой аж.Мөн түүнчлэн монгол улсын эрдэс баялгийн салбарт Хятадын төрийн өмчит байгууллагыг оруулах сонирхолтой. Цаашилбал Монголын эдийн засагт Хятадын бодлого ихээр нэвтэрсэнээр гуравдагч хөршгүй болох юм. Хэрэв ОУВС-ийн тусламжийг шаардлагын дагуу хүлээн авбал ядуу буурай Ази, Африкийн орнуудын гашуун туршлагыг давтахгүй байх боломжтой. Үргэлжлэлийг эндээс уншина уу. 

Б.Жавхлан: Өр зээл тавиад эдийн засгийн хүндрэлээс гарахгүй

УИХ-д танилцуулахдаа 2017-2019 он хүртэлх дунд хугацааны тусөөллүүдээ хамтад нь танилцуулж байгаа. Энэ хүрээнд ирэх гурван жилд гадаад, дотоод засгийн газрын өрүүдийн үндсэн ба хүүгийн төлбөрүүд болон хувийн секторын томоохон төлөлтүүд явагдана. Энэ төлөлтүүд төсөв, Төвбанкны валютын нөөц дээр нэлээд ачааллуудыг үүсгэнэ гэсэн үг. Ийм учраас бид зөв төлөвлөлт хийх ёстой. Тухайлбал, ирэх оны төсвийн тухай хуулиндаа 2018 оны нэгдүгээр сард төлөгдөх Чингис бондын эхнийүндсэн төлбөр 500 сая ам.долларыг хэрхэн төлөх асуудлыг бодолцож, бэлтгэх хэрэгтэй байна. Энэ мөнгөн дүнг ирэх оны төсөвт суулгах шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ мэтээр төсвийн тухайн хуулиндаа цаглабартай уялдуулсан өрийн менежментүүдийг  сайн тооцож, төлөвлөлтөө хийх ёстой юм. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү. 

ХОМ:ЗГ-ын танхимын сайд нарын 50 хувь нь үнэт эдлэлгүй, хоёр нь гэр бүлийн орлогогүй 

Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлоготой хангалттай танилцсан уншигчид та бүхэнд Chuhal.mn сайт энэ удаа Засгийн газрын гишүүдийн хөрөнгийг сонирхолтой хэлбэрээр танилцуулж байна.Засгийн газрын 16 сайдын долоо нь ямар нэгэн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлгүй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ. Дэлгэрэнгүйг эндзээс харна уу. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Хууль зүйн Байнгын хорооны хуралд суухаар ирлээ

Ч.Сайханбилэг: Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь луу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан. Илүү ихийг үзэхийг хүсвэл энд дар.  

Анхааруулга: Хар утаа хаяж буй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашины утаа  бүрдүүлдэг. Тэгвэл замын цагдаагийн газар болон холбогдох яамны зүгээс утааг багасгахад анхаарч, шаардлагатай тохиолдолд хар утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Эдэлгээ нь дууссан тээврийн хэрэгсэл хамгийн эхэнд хар утаа хаяж эхэлдэг. Энэ нь орчин тойрондоо сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, иргэдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Тиймээс замын цагдаагийн газраас хар утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг  замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх чиглэлтэй ажиллаж,  тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг эрчимжүүлж эхэлсэн байна. Илүү их мэдээллийг эндээс авна уу.

Дэлхий дахинд: Хятадууд ажиллах хүчээ нэмэгдүүлэхийн тулд робот ашиглана

 Хятад улс хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчээ нөхөхийн тулд робот ашиглах болсоноо мэдэгдлээ. Тус ажлын хүрээнд Хятад улс роботын хөгжил, шинэчлэлтийн талаар хурал, хэлэлцүүлэг, үэзсгэлэн гаргалаа. Тус үзэсгэлэнгийн үеэр “Canbot” хэмээх роботыг олон нийтэд танилцуулсан. Тус робот нь өөрийгөө  танилцуулах,  хүний хэлсэн үгэнд хариулт хэлж, Майкл Жексоны “Billie Jean” дуунд бүжиглэдэг аж. Уншихыг хүсвэл энд дар. 

Дүрвэгч хүүхдүүд хүнд хөдөлмөр эрхэлж байна

Эдгээр хүүхдүүд маш хатуу хараа хяналт дор өдөрт 5-10 өмд оёж, Туркийн Хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээнээс хэд дахин бага цалингаар цалинждаг аж. BBC агентлагийн сурвалжлах баг эдгээр хүүхдүүдийг хаанаас дүрвэж ирсэн талаар мэдээлээгүй байна. Илүү их мэдээлэлтэй болмоор байвал энд дарж нэвтэрээрэй.  

Сонордуулга: 6 секунд тутамд нэг хүн тархины харвалтад өртөж байна

“Тархины харвалтын дэлхийн өдөр”-ийг угтан энэ сарын 27-ны өдөр нэг болон гуравдугаар эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах аж. Энэ хүрээнд иргэд олон нийтэд харвалтын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлахаас гадна эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй үзлэг хийх аж. Мэдээллийн энд дарж үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл