8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат захидал бичиж, Юнивишнийг шүүхэд өгсөн өдөр

2016-01-25 19:21:00

Эрхэм уншигч та цав цагаахан цас, цэв цэнхэрхэн тэнгэр, нүд гялбасан нар, нүүр дүүрэн инээмсэглэлээр дүүрэн хорвоогийн нэгэн сайхан өдрийг үдэж байна. Өнөөдөр эх оронд болсон үйл явдлыг тоймлон уншигч танд хүргэдэг Монголын нэг өдөр булан эхлэж байна. Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ.  Монголчууд  жилдээ ганц болдог сар шинийн баяраар идээ ундаагаар элдэг, дэлбэг байвал тэр жилдээ тийм байна хэмээн билэгшээдэг. Энэ ч утгаараа байгаа хэдэн төгрөгөө шавхаад ч хамаагүй чадлынхаа хэрээр л сар шинийн баярт бэлддэг. Тэгвэл уламжлалт сар шинийн баяртай холбогдуулан нийслэл хотод хэд хэдэн  газар үзэсгэлэн худалдаа гарч байгаа. Тэдгээрийн нэг “Мишээл” экспог манай сурвалжлах баг зорьсон юм. Хэдийгээр ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байгаа ч “Мишээл экспо” үзэсгэлэн худалдааны төвийн гадна цагаан идээ, хонины ууц, хөлдөөсөн чацаргана зэргийг эгнүүлэн тавьжээ. Худалдаачдаас наймаа ямар байгаа эсэхийг тодруулахад “Энэ жил иргэдийн худалдан авалт харьцангүй муу байна. Ер нь манай иргэд цагаан идээгээ цагийг нь тулгаж байж авдаг. Энэ жил ч мөн тэгэх байх гэж бодоод зогсож байна” хэмээлээ. Цагаан идээний хувьд Архангай аймгийн цагаан идээг иргэд авах сонирхолтой байдаг. Тиймдээ ч жил бүрийн өдийд Архангай аймгийн цагаанд идээ, Булганы айраг зэрэг бүтээгдэхүүнүүд эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Үүнийг далимдуулж гурилтай ааруул, ямар нэг хольцтой айраг зэрэг иргэдийг хулхидах тохиолдол цөөнгүй гардаг аж. Тиймээс нийслэлийн иргэд энэ мэт нэг дор цугласан үзэсгэлэн худалдаанд оролцож буй малчдаас худалдаж авсан нь найдвартай гэдгийг хэлж байна.Уншигч та “Халуунаа барьдаг домбо 1,3 сая, мөнгөн цар 5 сая төгрөгийн ханштай байна” сурвалжлагыг энд дарж үзнэ үү. 

Г.Батбаяр: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихсон Р.Бурмаа сайдыг УИХ-аас нь эргүүлэн татна

Халх голын чөлөөт бүс байгуулахаар шийдвэр гарсан цагаас эхлээд янз бүрийн эсэргүүцэл өрнөж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс байр сууриа илэрхийлсэн нь  шүүхэд дуудагдахад хүргэсэн. Тодруулбал ХХАА-н сайд Р.Бурмаа өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг  шүүхэд өгөөд байсан юм. Харин өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс хүн гүтгэсэн хэмээн эсрэг нэхэмжлэл гаргасан. Сайд Р.Бурмаа,  өмгөөлөгч Г.Батбаяр нарын шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, шүүх хурлын шийдвэрийн талаар хоёр өөр мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Нэг нь хэсэг сайд Р.Бурмааг ялсан гэж байгаа бол нөгөө хэсэг өмгөөлөгч Г.Батбаярыг ялсан хэмээн мэдээлж байна. Тиймээс бид шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгч Г.Батбаяртай  хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.


Гурван удаагийн үйлдэлтэй дээрмийн хэргийг илрүүлжээ


ЧД-ийн 12-р хороо  “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгын хажууд манай хүүхдийг боож унагаад цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн байна” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад, ЧД-ийн 12-р хороонд суух, 25 настай эмэгтэй Ж-ын хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнх. Мөн Булгийн ... тоотод суух 23 настай эмэгтэй Ө-ийн хоолойг боож иргэний үнэмлэх, 10.000 төгрөгтэй гар цүнх. Мөн Булгийн .... тоотод суух 58 настай эмэгтэй Д-ийн хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн эрх 2ш, “LG” гар утас, “Nokia-3110” гар утастай гар цүнхийг ЧД-ийн 13-р хороонд суух 18 настай эмэгтэй М  нь 3 удаагийн үйлдлээр иргэдийг дээрэмдсэнийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

А.Муратыг БНХАУ-ын хууль хяналтынхан эрэн сурвалжилж байна


Монгол Улсын төрийн түшээ эрхмүүд гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд ялангуяа Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд ямар нэг хэрэгт холбогдохоороо Казакстан яваад сураг алдардаг болсон. Тэдгээрийн хүмүүсийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн асан А.Мурат юм. Тэрбээр 2014 онд Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон аж. Улмаар албан тушаалаа ашиглан БНХАУ-аас Монгол Улсруу хар тамхи нийлүүлдэг сүлжээнийхэнтэй холбогдож консулын машинаар хар тамхи зөөвөрлөж байсан аж.Энд дарж уншина уу.


Бага ангийнханд зориулж телевизээр хичээл заах хуваарь


 Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй,  агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага, дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах саналыг нийслэлийн Засаг дарга БСШУЯ-д хүргүүлсэн. Уг саналын дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр нийслэлийн ЕБС-ийн БАГА ангийн сурагчдын амралтыг 2016 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн.Амралтын өдрүүдийг сунгасантай холбогдуулан  Нийслэлийн Боловсролын газраас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилгоор теле хичээл заах ажлыг зохион байгуулж байна.Энд дарж уншина уу.

Цасанд боогдсон замыг нээлээ

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар цасан шуурга шуурж хүйтний эрч улам чангарч байна. Өнгөрөгч амралтын өдрөөр нийслэл орчимд  орсон цасны улмаас нийслэлээс гарах замуудад үзэгдэх орчин хязгаарлагдаж зарим зам цасанд боогджээ.Тухайлбал, бямба гаригт орсон цасны улмаас Улаанбаатраас Чойр чиглэлийн автомашины зам цасанд боогдож иргэдийн хөдөлгөөн гурван цаг гаруйн хугацаанд саатжээ. Улмаар Налайх дүүргийн АЗЗА-ийн ИТА-ууд шуурхай ажиллаж замыг  чөлөөлсөн байна.

 

Монголын циркчид олон улсын наадмаас алтан цом хүртлээ

Франц улсад болсон 40 дэх удаагийн Монте Карлогийн олон улсын циркийн наадам энэ сарын 14-нөөс 24-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Тус наадамд Монголын үндэсний циркийн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Пүрэвжаргал ахлагчтай Puje & Guys хамтлаг олон улсын циркчидийн тэмцээнээс Монголын циркийн түүхэнд анх удаагаа "Дээсээр наадагчид" үзүүлбэрээр Алтан Цомын Эзэд болсон байна. 


Түрээсийн орон сууцны үнэ 1мкв- 6500 төгрөг байна

 

Түрээсийн орон сууцны хөтөлбөр 2015 оны долдугаар сард батлагдаж түүнийг хэрэгжүүлэх тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан юм.
Түрээсийн орон сууцны хөтөлбөр нь.
•    Төрийн түрээсийн орон сууц
•    Орон нутгийн түрээсийн орон сууц
•     Хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван өмчийн хэлбэртэй байх аж.
Төрийн орон сууцны корпораци нь төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан ажиллах юм. Уг ажлын хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарчээ.Энд дарж уншина уу


МАН-ын бүлэг засгийн газрыг огцруулахад санал нэгджээ

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Тэгвэл тус бүлгээс хэвлэлийн хурал зарласан юм. Тус намын бүлгийн гишүүдийн хувьд Засгийн газрын огцруулах нь зөв гэдэгт санал нэгдсэн гэдгээ мэдэгджээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүний гарын үсэг зурж баталгаажуулсан Засгийн газрыг огцруулах тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийнхэн зуун хувь дэмжсэн байна.


Эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбат захидал бичжээ

Гадаадад сурч, ажиллаж буй олон мянган залуус эх орондоо ирж ажиллая гэвч ажлын байр байхгүй, Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр улс төржөөд явуулдаггүй... Үүний тод жишээ Монгол улс 2013 онд Төмөр зам, Сайшандын аж үйлдвэрийн цогцолбор төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой 1,5 тэрбум ам.долларын бондыг Олон улсын зах зээл дээр босгож бодит ажил хэрэг болгосон.... Харамсалтай нь дээрх ажил бодитоор хэрэгжсэнгүй, АСАР ИХ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЛАА.... энэ ажлыг хийхэд асар их үүрэг биечлэн гүйцэтгэсэн, багийн маань нэг нөхөр “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатынхаа одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар төрийн өндөрлөгүүдэд хандан бичсэн захиаг өөрийн булангаараа дамжуулан олон нийтэд хүргэж байна. Энд дарж уншина уу.

Юнивишн компанийг хэрэглэгчид нь шүүхэд өгнө

Сэтгүүлч Э.Амарсайхан, хуульч О.Батхүү нар SPS, “Юнивишн”-ийн төлбөртэй сувгийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Юнивишн” компани хэрэглэгчиддээ гэрээ байгуулсан зарчмаараа ажиллаж чадахгүй байгаа талаар ярьсан юм. Тус компанийн хувьд анх гарч ирэхдээ дэлхийн жишигт нийцсэн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлнэ гэж байсан. Интернэтийн хязгааргүй хэрэглээг хэрэглэгчдэд санал болгож, гэрээ байгуулсан. Гэтэл интернэтийн хэрэглээг хязгаартай болгохоор болчихлоо. Энэ нь хэрэглэгчдэд ихээхэн дарамт учруулж байна хэмээн хуульч О.Батхүү ярилаа.Түүнчлэн “Юнивишн”анх гарч ирэхдээ дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой боллоо хэмээн өдөр, шөнөгүй авахаас өөр сонголтгүй болтол сурталчилдаг байсан. Тэгвэл “Юнивишн”ирэх сарын нэгнээс багцаа өөрчилжээ.Энд дарна уу


Барак Обамагийн вебсайтыг хөгжүүлэгч Монгол хос


АНУ-ын ерөнхийлөгчийн хувийн цахим хуудсыг  Ч.Ганболд, Г.Дариа Монгол залуухан эхнэр, нөхөр хоёр хөгжүүлдэг гэнэ. Ч.Ганболд эхнэр Дариагийн хамтаар дан ганц Барак Обамагийн вебсайтыг хөгжүүлээд зогсохгүй, АНУ-ын Төрийн тэргүүний олон нийттэй харилцах менежментийг хариуцан ажиллаж нэлээд хариуцлагатай ажил хийдэг. Энд дарна уу


Хиллари Клинтон айраг ууж байснаа дурсажээ


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж буй Хиллари Клинтон ярилцлага өгч байх үеэр сэтгүүлч түүнээс гадаадын улс орнуудаар аялж байхад тохиолдсон, хамгийн их сэтгэлд хоногшсон адал явдлын талаар асуухад тэрээр айраг ууснаа дурсжээ.Тэрбээр АНУ-ын тэргүүн хатагтай байх үедээ буюу 1995 онд Монголд ирж, нүүдэлчин айлд зочилж байжээ.Энд дарна уу
 

Үйл явдлын хураангуй

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар албан ёсны хэлэлцээ хийсний дараагаар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болсон  баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.


УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын дарга З.Энхболдод сайн дураараа албан тушаалаасаа татгалзах шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.
Сонгино дахь Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийг Унгарын санхүүжилтээр иж бүрэн шинэчилнэ.

Нийслэлийн Боловсролын газраас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилгоор теле хичээл заах ажлыг зохион байгуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МӨНХЖАРГАЛ
ЗӨГИЙН ҮҮР ХӨТӨЛБӨРИЙГ БИ САНААЧИЛСАН ЮМ АА ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ МЭТИЙН ЛУЙВРЫН НӨХДҮҮД ИРЭЭД ШОУ ХИЙГЭЭД ОЛОН ЗАЛЬ МЭХ ХИЙСЭН НЬ ИЛЧЛЭГДЭЭД ЭХЭЛЛЭЭ УУЛ НЬ ГАДААДАД АЖИЛЛАЖ СУРЧ АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУД БОЛОН МОНГОЛ ЭЛЭГТЭЙ ГАДААДЫН ХҮМҮҮСИЙН МЭДЛЭГ УР ЧАДВАР
2016/01/26 103.17.108.42