8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Б.Билэгтийг дараагийн удаа "тогоо, шанага" аваад очиход гайхах хэрэггүй шүү

2018-08-23 09:52:00

Өмнө нь УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Засгийн газрын сайд нарыг томилж байхад УИХ-ын гишүүн М.Билэгт Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшинд хандаж, өвөл хүйтэн болохыг сануулсан нь хүмүүсийн ярианы бай болж байсан. Байн байн хэлсэн үгнээсээ болж олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүртдэг эрхэм гишүүн М.Билэгт дахин олон нийтийн ярианы сэдэв болов. М.Билэгт гишүүнийг Баянхонгор аймагт очин сонгогчидтой уулзалт хийх гэтэл хэдэн хөгшид, хүүхдүүд хэрэгт дурлан үзэгдэх төдий байсан гэнэ. Уулзалтын танхим дүүрэхгүй байгаа тул эрхэм гишүүн тун ч мэргэн ухаан сийлсэн аж. 

Тодруулбал, УИХ-д Баянхонгор аймгаас сонгогдон ажиллаж буй М.Билэгт гишүүн өнгөрсөн өдрүүдэд тойргийнхоо ард иргэдтэй уулзалт хийсэн. Тэрбээр тойргийнхоо иргэдэд данх тарааж бас ч болоогүй уулзалтандаа иргэдээ ирүүлэхийн тулд азын сугалаа, гарын бэлэг бэлдсэн тухайгаа зарлан тунхаглаж мэргэн ухаан олжээ. Тус амлалтандаа хүрч 100 шахам азтан тодруулсан тэрээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, азтнаар шалгарсан иргэдэд Орос бакаль, саалийн хувин, хивс, данх, зэрэг зүйлс бэлэглэж, олон нийтийн ярианы сэдэв болов.  Өмнө нь Баянхонгор нутгаас УИХ-д суусан Д.Ганбат гишүүн  40-ын бидон тарааж, нэрнийхээ өмнө “бидон” гэх хоч авч байсан бол энэ удаа Б.Билэгт гишүүн “данх” хоч авлаа. Түүний паян үүгээр дуусахгүй. Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Элдэв-Очир, Г.Занданшатар, Б.Билэгт гишүүн хамтдаа нутагтаа очоод бас л онигоонд ороод ирсэн. Нутгийн гурван гишүүн зэрэгцэж зогсчихоод “Миний ардын сэтгэл цагаан” дууг дуулж, олны элэг доог болж байсан. Хошиг шог цаашаа юм болсон. Энэ мэт хэлсэн үг, хийж буй үйлдэлээсээ болж байнга шүүмжлүүлэх болсон УИХ-ын гишүүн Б.Билэгтийг дараагийн удаа галын хайч, тогоо бариад очиход нэх их гайхах юмгүй боллоо. Баянхонгорын ард иргэдийн хүсэж буй зүйл ердөө тогоо шанага уу? эсвэл хөгжил дэвшил үү? гэдгийг ойлгохгүй яваа эрхэм гишүүндээ нутгийн иргэд ямар сайндаа л "Энэ авгай ингэж балайрч байхаар манай аймагт олгогдсон лицензүүдийг цуцлуулах ажлыг хийвэл таарна. Бидэнд данх, бидон, талх, будаа, гурилхан ерөөсөө ч хэрэггүй шүү дээ" хэмээн өөр хоорондоо ярьж байгаа сурагтай. Зарим нутгийн иргэд зарласан хуралд нь очихгүй болохоор “аргаа барсандаа л саалийн хувингаар даллаж байна” хэмээн эрхэм гишүүнээ даапаалж сууна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл